МОНГОЛ ОХИДЫГ ХУДАЛДАЖ, ПОРНО КИНО ХИЙЖЭЭ


Одоогоос арав гаруй жилийн өмнө “Марко Поло” нэртэй цэнгээний газрын эзэн Франческо өнгө мөнгөнд дуртай монгол охидыг оймс шигээ сэлгэж, садарлаж явсан байдаг. Ужид цэнгэлд мансуурсан итали эр, охидтой груп секс хийж цэнгэхээс гадна гадны жуулчид найд нөхөддөө монгол охидыг дамлан худалдаж бэлээ зузаатгаж байсан аж. Тэрбээр охид хүүхнүүдийг худалдаж ашиг олохоос гадна порно кино хүртэл хийж байсныг тухайн үед Цагдаагийн хэлтэс шалгаж тогтоосон байдаг. “Марко поло” баар цэнгээний газрын эзэн Франческо анх Италиас үүргэвч үүрсэн “гуйлгачин” ирж байсан ч 2000 он гэхэд энэ этгээд баяжиж, хөлжсөнийг Улаанбаатарт мэдэхгүй хүнгүй болсон. Тэрбээр өөрийн ноёрхлоо 11-р хорооллын урд, Хятад элчиний ард обьект босгон тогтоож нууц янхны газар ажиллуулж олон Монгол охидыг шалдлаж харь эрсэд үйлчлүүлж улмаар садар самуунд уруу татаж байсан нь юм. Эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаалт явуулж Франческог яллагдагч, сэжигтнээр татдаг болсон түүнд холбогдох хэрэг тэгсхийгээд намждаг нь гайхалтай. Гадны жуулчид, манай баячуудад охидыг их хэмжээний мөнгөөр үнэлдэг гэх Франческо өөрийнх нь үйл ажиллагаанд зүй ёсны шаардлага тавьж үүргээ биелүүлсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтан эмэгтэйг “Чи ямар үнэтэй юм бэ? Худалдаж авъя. Миний ард Италийн мафи байгаа шүү. Чамайг алуулчихаад эндээс явахад Монголын хууль намайг яаж ч чадахгүй!” гэж заналхийлж байсан гэдэг. 2006 оны намар УМБГ-аас “Марко Поло”-д шалгалт хийж, монгол охидыг дамлан худалдаж байсан баримт, порно бичлэг хийж байсан хуурцаг, бичлэгүүдийг олсон байна. Энэ талаар телевизийн мэдээллийн сувдгаар иргэдэд үзүүлж харуулахад үнэхээр зүйд нийцэхгүй ой гутам үйлдлүүдтэй байсан учир хальтхан харуулаад өнгөрсөн тухай цагдаагийн олон нийттэй харилцах албаны офицер хэлж байв. Харин даварсан Франческо эхнэр Энх-Оюунтайгаа нийлж “Бид ямар ч садар самуун үйл ажиллагаа явуулаагүй” гэж ярьж, түүнийг нь өөгшүүлсэн мэдээлэл энд тэндээс цухалзах болсон юм. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэр бичлэгүүдийг үзсэн цагдаагийн ажилтнууд хэсэгтээ шоконд орж, хэцүүхэн байдалтай явсан байна. Франческогийн бүтээсэн тэрхүү порно кино нь гоо сайхан, эрчүүдийн сэрэл тачаалыг хөдлөх гэхээсээ илүүтэй охид эмэгтэйчүүдийг зодож, тамлаж, хүний ёсноос дор үзэж секс хийж буй мазохист чиглэлийн бичлэгүүд байжээ. Эмэгтэй хүнийг доромжлон тарчлаасан ийм бичлэг огт үзээгүй хүмүүс хожим толгой сэгсэрч ярьж байв. Тэр бичлэгт Франческо, Энх-Оюун хоёр хоёулаа зогсоод өмнөө олон монгол охидыг мал адгуусанд ч байж боломжгүй байдлаар жинхэнэ “hard sex” хийлгүүлж, түүнийгээ харж таашаал аван, ташаагаа тулаад зогсож байгаа гэх мэт олон үйлдлүүд байгаа ажээ. Яаж ч бодсон нялхаараа шахуу охид бүсгүйчүүд тийм “харгис” сексийг хараал ерөөлийн доор хийж байхыг харсан төрийн цагдаагийн дотор эвгүйрхсэн нь зүйн хэрэг. Хэрвээ манайхаас өөр оронд бол Франческо мэтийн даварсан гаж донтонг аль хэдийн гавлаж, мөрдөн шоронд хорьсон биз. Харин эхнэр Энх-Оюун нь гэх судсаар нь монгол цус гүйж байгаа тэр эмэгтэйн хувьд өөрийнхөө дүү шиг, охин шиг охидыг ташуурдан секс хийлгэж, таашаал аван, инээж баясаж зогссож байсан нь ёстой л нэг цайчихсан хүүхэн гэлтэй. Энэ тухай тэрбээр “Бид хоёр ариун цагаан мөртэй хүмүүс. Би Монголчуудын өмнөөс нөхрөөсөө ичиж байна” гэж гэнэн хонгор царайлах нь гайхмаар. Ил тод өөрсдийнх нь дүрстэй, дуу шуутай бичлэг байхад монголийн хууль түүнд үйлчлэхгүй өнгөрсөн нь гутамшигтай. Янхны үүр болсон Марко Поло цэнгээний газрыг цагдаагийнхан битүүмжилсний дараа порно бичлэгт зодуулж нүдүүлж садарлаж байсан охид хүүхнүүд “Бид ажилгүй болчихлоо, биднийг та нар тэжээх юм уу? Манай эзэн Франческо, Энх-Оюун бол сайхан сэтгэлтэй хүмүүс” гэх зэргээр заргалдаж явсан нь гайхалтай. Мөн итали эрийн гэрээс галт зэвсэг, буу, сумнууд хураахад Франческо “Энэ ч миний хобби, би ардчилсан улсанд эрхээ эдэлж байна. Намайг ор үндэсгүй гүтгэлээ. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж зарим хэвлэл мэдээлэл ярилцлага өгч байсан юм. Монгол улсын хуулийг захын нэг Итали эр дураараа өөрчилдөггүй байлтай. Монголын цагдаагийн шалгаж тогтоосон ноцтой баримт нотолгоог Франческогийн ард байдаг улстөрчид, хөрөнгөлөг хурандаа нар хамгаалж байдаг бололтой. Ямар даварсан гадаад эр гэхээрээ хүний нутагт ирчихээд “Хотонд ороод хонь минийх” гэдэг шиг охид бүсгүйчүүдээр нь зугаагаа гарган дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж төрийн цагдааг заналхийлж, хууль зөрчиж, хариуцлагаас мултарч байхав. Хэрэв Монгол хүн Италид очоод ингэсэн бол аль хэдийнэ шоронд орж, төмөр сараалжны цаанаас хорвоог харж суух байсан биз. Франческо Монголын хуулийг уландаа гишгиж Монгол охидыг доромжилж байхыг ард түмэн зүгээр хараад өнгөрч байгаа нь ёстой л нэг тэнэгийн дотор уужуухан гэдэг үг санаанд орж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 17:24:06 IP : 202.126.88.213
Зочин : Ds