АРВИЧ, ХЭМНЭЛТТЭЙ, АЮУЛГҮЙ ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРЧЭЭ



2022 оны Бээжингийн өвлийн олимпын талаар Хятадын Шинжлэх ухаан технологийн яам, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбогдох албаны хүний танилцуулснаар, энэ удаагийн өвлийн олимпд нийт 212 төрлийн техникийг ашиглаж, "Арвич хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай" олимп зохион байгуулахад чухал баталгаа хангажээ. Талбай заалны тоног төхөөрөмж, дэд бүтцийн хувьд, Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн "мөсөн" гадаргуу нь өвлийн олимпын түүхэнд анх удаа нүүрстөрөгчийн давхар ислийн транскритик шууд хөргөлтөөр мөс үйлдвэрлэх технологийг ашигласан нь тамирчид тэмцээний явцад нааштай сайн амжилт тогтооход чухал баталгаа болсон байна.


Өнөөг хүртэл "Мөсөн тууз"-ад олимпын 8 дээд амжилт, дэлхийн 1 дээд амжилтыг шинэчлээд байна. Бээжингийн Өвлийн Олимпын наадам болох олон газар, байгууламжийг олон улсынхан өндрөөр үнэлж байна. Тухайлбал, Хятадын Бобслейн үндэсний төв бол дэлхийн хамгийн шилдэг талбай заал мөн гэж Олон улсын Бобслейн холбооны ерөнхийлөгч хэлсэн байна. Түүнчлэн энэ удаагийн өвлийн олимпын нээлтийн ёслолд зохиомол оюун ухаан, 5G, 8K зэргийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сайн чанарын, хамгийн өндөр нягтшилтай тэмцээний дамжуулалтыг сонирхох болсон төдийгүй, Хятадын зарим хотуудын олон нийтийн талбар, өргөн чөлөөнд 8K нягтаршил бүхий том дэлгэц ажиллуулсан юм. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=