ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ ОХИДЫГ ХҮЧЭЭР ХАР ТАМХИНД ДОНТУУЛДАГ


Сүүлийн үед байнга янхны ажил эрхэлдэг охид бүсгүйчүүдийн ихэнх нь мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогджээ. Ингээд баримт руугаа оръё. Бусдын дарамтанд орж байнга биеэ үнэлэх болсон Туяа /нэрийг нь бага зэрэг өөрчлөв/ охинтой уулзаж ярьсан юм. Туяагийнх Баянхонгор аймгаас 2015 онд нүүж иржээ. Тэрбээр эхийнхээ хамт Хятад Монголын хамтарсан ТNZ гэх оёдлын үйлдвэрт туслахаар ажиллаж байсан гэнэ. Гүйцэтгэх цехийн ажил ихэвчлэн шөнө дундын үед тардаг. Тэр нэг удаа ажлаа тараад шөнийн 02 цагийн үед гэр лүүгээ харихаар Толгойтын эцэст алхаж явтал ногоон өнгийн аксент машин замыг нь хөндөлсөн зогсож байсан аж. Машины жолооч эр “Сайн уу? Ах нь гэрт чинь хүргээд өгөх үү?” гэжээ. Охин зогтусан “Та хэн бэ?” гэвэл “Би Баянхонгороос ирсэн аавын чинь найз Зоригоо байна” хэмээн машиндаа суухыг урьжээ. Охиныг машинд орж жолоочийн хажууд суухад машины арын суудлаас хэн нэгэн хоолойг нь боож ухаан алдуулсан байна. Ингээд нэг сэрэхэд охин Толгойт орчимд 2 давхар байшингийн дээд давхарт хөл гар нь хүлээтэй хэвтэж байсан аж. Гаднаас 50 орчим насны авгай орж ирээд “Энэ гэрийг сайхан цэвэрлээд сууж бай. Сайхан мэдээрэй!” гэж зандрав. Охин айж үхэх шахсан тул энд тэнд татсан тамхины иш, мөн хэрэглэсэн бэлгэвчийг хаяж, ор дэрний даавуу зэргийг угааж, цэвэр­лээд сууж байтал гаднаас гурван залуу орж ирээд Туяа охинтой хүсээгүй хавьтал хийсэн байна. Хүйтэн догшин дүр төрхтэй залуус мөнөөх охинд мансууруулах төрлийн ургамал татуулж, ахин бэлгийн ажил үйлджээ. Энэ тухай Туяа ярихдаа айснаасаа болоод хачин үнэртэй тамхинаас нь татахад толгой эргээд явчихсан. Удалгүй өрөөнд байсан эд зүйл хөдөлж, би нисээд ч байгаа юм шиг бас бие маань хөнгөрөөд ирсэн” гэж байв. Энэ цаг мөчөөс эхлэн охин мансууруулах ургамал хэрэглэхийн төлөө юу ч хийхэд бэлэн болсон гэнэ. Энэ мэт насанд хүрээгүй охидыг албадан биеийг нь үнэлүүлээд зогсохгүй, мансууран донтогчид болгодог олон баримт цагдаагийн архивт ирсээр байна. Түүнчлэн “Эмэгтэйчүүдийн эрх чөлөө” ТББ-аас бэлгийн мөлжлөгт өртөж буй охидын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон охидын 50,6 хувь нь мөнгө олох, 19 хувь нь гэр бүлээ тэжээх, 24,1 хувь нь өрөө төлөх, 3,8 хувь нь найз нөхдөө дагаж биеэ үнэлдэг нь тогтоогдсон аж. Эдгээр охид өдөрт 3-5 хүнд үйлчилж мөнгө олдог. Харин үйлчлүүлэгчдэд 21-30 насны эмэгтэйчүүд зуучилдаг байна. Зуучилж буй эмэгтэйчүүд охидыг зодох, өр зээлээ төлөхийг шаарддаг. Мөн биеэ үнэлдэг гэж бусдад хэлнэ гэх зэргээр сүрдүүлж дарамт шахалт үзүүлдэг тухай хохирогчид ярьжээ. Нийслэлд 4650 эмэгтэй биеэ үнэлдэг гэх тоо бий. Судалгаагаар тэдний 49.6 хувь нь 1-3 жил биеэ үнэлсэн гэх хариулт өгчээ. Тэр ч бүү хэл 26 жилийн турш биеэ үнэлж буй эмэгтэй байдаг аж. Энэ онд Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нийслэлд насанд хүрээгүй 340 гаруй охид биеэ үнэлдэг гэсэн тоо гарчээ. Мөн 4600 орчим хүн бэлгийн мөлжлөгт өртөж буй нь тогтоогджээ. Тэдний ихэнх нь 13-17 насны охид байдаг байна. Зарим нь анх нь 12 настайдаа бэлгийн харьцаанд орсон гэх хариулт өгсөн байна. Энэхүү судалгааг 22 мянга гаруй хүний дунд явуулжээ. Тэдний ихэнх нь мөнгөний гачигдлаар биеэ үнэлж эхэлсэн. Гэвч удалгүй зуучлагчтай болж дарамтлуулан биеэ үнэлдэг болсон гэжээ. Харин зарим нь танил талаараа дамжуулан зуучлагчдаас мөнгө зээлж түүнийгээ төлж чадаагүй учраас аргагүй эрхэнд биеэ үнэлж явсаар бэлгийн мөлжлөгт өртсөн аж. Зуучлагчид охидыг ихэвчлэн түрээсэлсэн хашаа байшин, байранд эсвэл зочид буудал, гэртээ байлгадаг байна. Тэд нэг газраа удаан байрладаггүй байрлалаа сольж нүүдэг гэдгийг судалгаанд хамрагдагсад хэлжээ. Охидыг ихэвчлэн саун массаж, зочид буудал, гудамжинд биеийг нь үнэлүүлдэг, бусдад дамлан худалдан тохиолдол ч байна. Бэлгийн мөлжлөгт өртсөн охидын 44 хувь нь өмнө нь хүчиндүүлж байсан. Хүчиндсэн гэх хүмүүс нь хойт эцэг нь байсан гэдэг нь тогтоогджээ. Харамсалтай нь эдгээр охидын тал нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг яаж илэрдгийг мэддэггүй. ´өрсдийгөө бэл­гийн замын халдварт өвчтэй эсэхээ мэдэхгүй гэх хариулт өгчээ. Өмнө нь биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд охидыг зуучилдаг бөгөөд тэд өөрсдийгөө Бялзуухай, Нандиа, Жижгээ, Бvргэд, Сорвит зэрэг нэрлэдэг гэнэ. Охид энэ замаас гарах гэж зугтаж гэр орондоо очдог боловч тэднийг зуучлагч нь хүнээр мөрдүүлэн гэрт нь очиж дарамтлан зодуулдаг. Тиймээс буцаад л энэ замдаа ордог гэсэн байна. Харин биеэ үнэлэгчдийн 17 хувь нь их дээд сургуульд суралцдаг, 52 хувь нь сургууль завсардсан байдаг гэх судалгаа гарчээ. БНХАУ-ын Эрээн хотод гэхэд 150 Монгол охид эмэгтэйчүүд биеэ үнэлдэг байна. Мөн биеэ үнэлэгчдийн гуравны нэг нь өөрийн гэсэн орон сууцтай эрхэлсэн ажилтай хүн байхаас гадна хүүхэдтэй эмэгтэйчүүд тэдний дунд 20 орчим бий гэнэ. Бид эмэгтэй биеэ үнэлэгчдийн талаарх асуудлын эргэн тойрныг илүүтэй авч үздэг. Гэтэл дан ганц охид эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүд, оюутан залуус биеэ үнэлдэг нь судалгаагаар илэрчээ. Тэдний ихэнх нь гурваас доошгүй жил биеэ үнэлсэн байдаг. Эдгээр эрчүүд өдөрт гурваас доошгүй үйлчлүүлэгч авдаг бөгөөд сард 500 орчим мянган төгрөгийн орлоготой байдаг гэнэ. Хүн худалдаалах, хүний наймаа, мансууран донтох гэх сэдэв заавал гадаадад биш монголд тэр тусмаа нийслэлд цэцэглэн хөгжиж буй баримтыг хүргэхэд ийм байна.






Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=