БЕЙСБОЛЫН ЦОХИУРААР АЖИЛТНАА ЗОДСОН МИАТ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ



"МИАТ" ТӨХК-иас Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгджээ. С.Батсүх нь ажлын байран дээрээ ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй бичлэг өнөөдөр (2021.05.26) олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн тайлбарт, болж буй үйл явдал Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичжээ. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=