КОВИД-19 МАН-ЫН ШОУ БАЙСАН НЬ ӨДРӨӨС ӨДӨРТ ИЛЧЛЭГДСЭЭР


Өнөөдрөөс жил гаруйн өмнөөс дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын тархалт төдийлөн намжихгүй байна. Хэдийгээр хэд хэдэн орон вакцин үйлдвэрлэж байгаа ч дэлхийн хүн амыг бүрэн вакцинжуулж, цар тахлын тархалт намдах нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм. Манай улсад коронавирусийн цар тахлын тархалт буурах нь бүү хэл улам нэмэгдсээр байдал хэцүүдэж байгааг амтай болгон шагширч байна. Нийслэлийн хүн амын дунд тархалтыг зогсоох, сэжигтэй тохиол­длуудыг илрүүлэх зорилгоор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г өрх бүрээс авсан боловч энэ нь ямар ч үр дүнгүй ажил болсон нь өнгөрсөн өдрүүдийн тохиолдлуудаас харагдаж байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт 100-аас дээш тохиолдлууд илэрч, нийгэмд нэгэнт тархаж, хяналтаа алдсан нь тодорхой болсон. Харин хаа хаанаа хичээж, хөл хорионы дэглэмийг хэдэн удаа тогтоосон ч  ямар ч үр дүнгүй байгаагийн цаад шалтгаан нь ердөө ХӨСҮТ-ийн хэдэн хариуцлагагүй ажилт­нуудаас бол­сон гэхэд дэндүү харамсалтай. Корона­вирусийн батлагдсан тохиолдлын тоо өдөрт 100 гаруйгаар нэмэгдэх болсноор эмнэлгүүд орны хомсдол орохоор байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөлөгч Б.Ууганбаяр мэдээл­лийн үеэр онцолсон. Тэрбээр “Халдварын батлагдсан тохиолд­лууд хэдийгээр ойрын хавьтлууд байгаа ч нийслэлд хэн ч хаана ч халдварт өртөж мэдэхээр эрсдэлтэй нөхцөл байдал бий болоод байна. Иймээс иргэн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмийг ягштал нь баримтлах нь зүйтэй юм. Халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгүүдийн орны асуудал тулгамдаж байна. Иймээс эрүүл мэндийн сайдын тушаалаар тодорхой зохицуулалтуудыг хийж эхлээд байна. Коро­навиусийн халдвараар өвчилсөн нийт иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг эмнэлэгт эмчлэхээс илүүтэй гэрээр нь эмчлэх зохицуулалт хийхээр яригдаж байна. Гэрийн нөхцөл, тухайн өвчилсөн хүний биеийн байдал зэргийг харгалзан үзэж, гэрээр нь тусгаарлан эмчилнэ. Жишээ нь, нийтийн байранд амьдардаг хүн гэрээр тусгаарлагдах санал гаргасан ч эрсдэлтэй учраас эмнэлэгт авчирна. Мөн тухайн хүн өөрийнхөө биеийг чагнаж, эрүүл мэндийн байгууллагад мэдээлж байх эсэхийг мөн харгалзан үзэх аж. Гол нь тухайн өвчилсөн иргэний сонголтыг хүндэтгэнэ” гэж мэдээлсэн юм. Үүнээс харахад л коронавирусийн тар­халт хяналтаа алдаж, бэлдсэн байсан эмчилгээний орны асуудал хүндэрч, тэр хэрээр эмчлэгч эмч, сувилагчдын нөөц бололцоонд ч хүн хүч хүрэлцэхгүй нөхцөл үүсчээ. Иймд эмч мэргэжлээр төгсч буй төгсөх ангийхныг ч дайчилгаанд оруулж, эмчээр ажиллуулж эхэлжээ. Ийнхүү дор бүрнээ чадах чадахаараа мэрийж, хичээж байхад ХӨСҮТ-ийн ажилтнууд “сөрөг” хэмээх шинжилгээний бичгийг 60 мянган төгрөгөөр дамлан зардаг байсан нь илэрлээ. Харамсалтай нь энэ танил тал, авлига, хээл хахуулийн замаар ингэж өгсөн бичигний гайгаар хичнээн олон хүн халдвартай байсан атлаа “сөрөг” хэмээх хариу авч, хөдөө гадаагүй явсан нь батлагдаж байна. Хөл хорио сулрахын хэрээр хөдөө гадаа явсан хүмүүсээс халдвар илэрснээр, шинжилгээний бичиг хуурамчаар үйлдэж өгдөг болох нь илэрсэн байна. Харин одоо энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хуурамч шинжилгээний бичиг өгдөг байсан нь батлагдвал ял шийтгэл хүртэх учиртай. Бүтэн жил хамаг бизнес, сургууль, цэцэрлэгээ хааж сүржигнэсэн ч хэдхэн төгрөгийн ашиг харсан ХӨСҮТ-ийн хариуцлагагүй ажилтнуудаас болж, халдварын хяналтаа алдсан нь олонд ил боллоо.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=