ШҮҮГЧ НАРЫН АРХИДАН СОГТУУРЧ, БИЕЭ ҮНЭЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА


Өнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий 10 гаруй хүмүүс “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Тус байранд уулзсан хүмүүс бол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ыгн ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар байсан нь тус  бичлэгээс тодорхой болсон.   Тэгвэл шүүгч нарын бичлэгийн асуудлаар ЦЕГ-аас  хойшлуулшгүй ажиллагаа явуулж, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн байна. 

 ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн бичлэгт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан бөгөөд биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж цагдаагийн байгууллагаас үзжээ. Учир нь уг бичлэгт буй Д.Баасанцогт гэгч иргэн нь иргэн Д-ийн данс  руу 2 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд Д нь бусад руу 500, 500 мянгаар нь хувааж хийсэн мэдээлэл байгаа юм.   

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=