Улсын онцгой комиссын хуралдаанаар Улаанбаатар хотод 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шижлүүлэх шийдвэр гарч, дахин хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөхөөр боллоо. Нийтдээ 12 хоног үргэлжлэх энэ хугацаанд нийслэл хотод тархаад буй цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой гэж УОК-оос үзэж байна. Мөн энэ хөл хорионы үеийг ашиглаж, Эрүүл мэндийн яамнаас “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар нийслэл хотын 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Хөл хорио тогтоосноос хойш эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л Улаанбаатар хот руу ирэх, хотоос гарахыг зөвшөөрнө. Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын шийдвэрийг аймаг, сумдын удирдлагууд тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ёстойг Улсын онцгой комиссоосмөн анхаарууллаа. Хөл хорио дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллыг дэглэмийг сайтар сахиулж, хэвийн горимоор ажиллуулах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.