НИЙСЛЭЛД ХАЛДВАР НЭМЖ БҮРТГЭГДСЭНГҮЙ


Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт 14019 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс Covid-19 илэрчээ. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Замын-Үүд суманд гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Улаанбаатар, Дархан-Уул, Орон, Говьсүмбэр Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүйг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдол ойрын хавьтал бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 201 боллоо. Дорноговь аймагт нийт батлагдсан тохиолдол 208 болсон. Замын-Үүдэд шинээр батлагдсан гурван тохиолдол нь гэр бүлийн хүрээнд байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=