Монгол Улс дотооддоо халдвар авсан хүний тоо 300 болоод буй. Тэгвэл хамгийн сүүлд илэрсэн тохиолдол нь БЗД-ийн 14 дүгээр хорооны "Аман хуур" хотхоноос илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Тэрбээр "БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах "Рапид
мед" хэмээх эмнэлгээр арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлж, бариа
засал хийлгэсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй. Сүүлийн батлагдсан тохиолдол
БЗД-ийн 14 дүгээр хорооны "Аман хуур" хотхоноос гарсан тул тус байрны
оршин суугчид шинжилгээ өгөхийг хүсч байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.