Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт шуудайтай зүйлээс өмхий үнэр үнэртээд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиход мөчилж жиргэсэн хүний цогцос байжээ. Хэргийн газрын үзлэгээр уг хохирогч нь 11 дүгээр сарын 3-наас эхлэн эрэн сурвалжлагдаж байсан 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Нас барсан иргэний ээж нь энэ сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байжээ.
Уг хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2002 онд төрсөн, 18
настай Г-г сэжиглэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 Хүнийг
алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл
заалтаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ
талаар сэжигтэн Г “Гэртээ гурвуулаа амьдарч байсан. Гэр орны асуудлаас болж
муудалцаад, тэгээд хэрүүл уруулыг нь сонсмооргүй санагдаад…” гэсэн. Тухайн
иргэн Г гурван жилийн өмнө буюу 2017 онд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-145.2 дахь хэсэгт
зааснаар хоёр жилийн ял сонсож шүүхээс түүний ялыг хойшлуулахаар шийдвэрлэж
байжээ. Учир нь тухайн үед иргэн Г 15 настай байсан учраас шийтгэлийг нь
хойшлуулах шийдвэр гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.