СЭЛЭНГЭ АЙМГИЙН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ГОЛОМТЫГ ТОГТООЛОО


Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 434 болсон.  Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт тус тусдаа халдварын голомт илрээд байна. Улаанбаатар хотод гарсан халдварын хавьтагч нарыг олж тогтоон, ерөнхийд нь хяналтандаа аваад байгаа аж.



Харин Сэлэнгэ аймагт гарсан коронавирусын голомтыг тогтоохоор Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Дөнгөж сая албаны эх сурвалж мэдээлэхдээ тус аймагт өвчлөөд буй иргэдийн халдварлагдсан коронавирусын голомтыг тогтоожээ. Тодруулбал ОХУ-аас Алтанбулагийн боомтоор дамжин тээвэрлэгдэж ирсэн ачаа, барааг хүлээж авдаг хүн болохыг тогтоожээ.  Энэхүү хүн нь Дархан, Сэлэнгээр явсан өгүүлэмжтэй байгаа бөгөөд Дарханаас батлагдсан нэг тохиолдол болон Сэлэнгэ аймгийн 4 тохиолдлыг нэг голомттой гэж үзэж байна. Иймд  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Алтанбулаг сумын иргэдийг бүгдийг  коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=