АВЛИГА АВСАН "БАГАНУУР" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.НОМИНЧУЛУУНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СААТУУЛНА


“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өнгөрсөн сарын 27-ны өдөр 3000 мянган ам долларын хахууль авч байхад нь АТГ-аас үйлдэл дээр нь саатуулсан билээ. Улмаар Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг авлига өгсөн гэх иргэний хамтаар сарын хугацаатай цагдан хорих арга хэмжээ авсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон шүүх хуралдаанаар тэднийг саатуулах хугацааг дахин 20 хоногоор сунгажээ. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд зарим хүмүүсийг гэрчээр дуудан байцааж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=