2023 ОНООС ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫГ АШИГЛАЖ ЭХЭЛНЭ


Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлж буй талаар Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталж, 5-р сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тогтсон. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгох юм. 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхлэх бөгөөд иргэний үнэмлэхний чипт, гар утасны аппликэйшнд тоон гарын үсгийг суулгах юм байна. Ингэснээр төрийн байгууллага, иргэн төрөл бүрийн цахим үйлчилгээг тоон гарын үсгээр дамжуулан авах боломж бүрдэж байгаа аж. Гадаадад байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийг авах боломжтой. Манай байгууллагын бүх үйлчилгээ тоон гарын үсгийг шаардана. УБЕГ иргэнээ таньж баталгаажуулахын тулд иргэнийг биеэр ирэхийг шаарддаг байсан. Харин тоон гарын үсэг ашиглаж эхэлснээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар хийх бололцоо бүрдэж байна. Мөн  2023 оноос цахим гадаад паспортыг ашиглаж эхэлнэ. Үүний дэд бүтцийг тоон гарын үсгээр шийдэж буй юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=