ХОЁР ТУУЛАЙ ХӨӨСӨН Х.БАТТУЛГА ХООСОН ХОЦРОХ ВИЙ ДЭЭ


Ерөнхийлөгч асан Х.Баттулга сүүлийн үед нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхлэв.   Аль хэдийнэ хоёр хуваагдаад байгаа  АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж, аймаг, орон нутгаар сонгуулийн сурталчилгаагаа өрнүүлж яваа.  Гэвч үүнийг нь С.Эрдэнэ даргатай АН-ынхан үгүйсгэж, тамга тэмдэггүй хууль бус үйлдэл хийж яваа хэмээн буруушаасан.  Х.Баттулгын хувьд  АН-ын даргын сунгаанд оролцож буй нь давхар санаатай хэмээн учир мэдэх хүмүүс нь ярилцаж байна. Тэрээр АН-ын даргын сунгаандаа амжилтгүй оролцвол Монголын үндэсний  олимпийн хорооны даргын сунгаанд нэр дэвшихээр санаархаж яваа гэнэ. Товчхондоо тэрээр хоёр туулай хөөж яваа юм. Хэдийгээр тэрээр Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажилладаг ч түүний хамгийн ойрын хүн болох олимпийн аварга Н.Түвшинбаяр  улсын начин Э.Энхбатыг зэрлэгээр зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгтээ өдгөө саатуулагдсан хэвээр байгаа. МҮОХ-г өмнө нь олимпийн аварга Н.Түвшинбаяр удирддаг байсан ч өдгөө шоронд орох цагаа хүлээж суугаа.  Иймд Х.Баттулга  АН-ын даргад өвдөг шороодвол, МҮОХ-ны удирдлага руу санаархаж эхэлж байгаа бололтой.  Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн адилаар АН-ын дарга байтугай, олимпийн хорооны ерөнхийлөгчид горилж чадахгүй хоцрох вий.

Дашрамд сонирхуулахад,  МҮОХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулгаас гадна, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=