ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН СЭТГҮҮЛЧ АЖЛААСАА ХАЛАГДЖЭЭ


Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова өнгөрөгч даваа гаригт /2022.03.14/-т шууд нэвтрүүлгийн үеэр "Дайн болохгүй. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барин гарч ирсэн нь орон даяар таван секунд орчим цацагдсан юм.

Үүний дараа Марина Овсянниковаг баривчилж, Москва хотын цагдаагийн газарт саатуулж, 14 цаг орчим байцааж, 30 мянган рубль (280 ам.доллар) торгосон билээ. Тэгвэл пүрэв гарагт тэрбээр France 24 сувагт ярилцлага өгөхдөө ажлаас гарахад шаардлагатай бүх бичиг баримтыг ОРТ сувгийн захиргаанд бүрдүүлж өгснөө мэдээлжээ.  Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг үргэлжлүүлэн  шүүхээс мөрдөн шалгаж эхэлж буй учир ажлаа хүлээлгэж өгсөн хэмээн мэдээлж байна. Түүний эр зоригийг үнэлж, Францын Засгийн газар улстөрийн орогнол олгосон ч Марина Овсяинникова татгалзсан хариу өгч, "Ямар ч зүйл болсон би Орос орондоо байна" гэж мэдэгдсэн юм.  

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.