МоАХ-ны ДАРГААР Д.МОНГОЛХҮҮГ СОНГОЛОО


МоАХ-ны Үндэсний зөвлөгөөн өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд болсон бөгөөд энэ үеэр МоАХ-ны даргад Д.Монголхүүг заалнаас нэр дэвшүүлсэн билээ. Уг зөвлөгөөнөөр МоАХ-д тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, тус холбооны тавдугаар их хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Тэгвэл өнөөдөр МоАХ-ны тавдугаар их хуралд оролцогчдын саналаар МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулж, МоАХ-ны даргаар Д.Монголхүүг сонгожээ. Дашрамд дурдахад, заалнаас Ц.Элбэгдорж, Д.Монголхүү, А.Цэрэнбат, Д.Сосорбарам, Ц.Сүхбаатар нарын нэрийг МоАХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Монголхүүгээс бусад нь нэрээ татсанаар ийнхүү Д.Монголхүү МоАХ-ны шинэ даргаар сонгогдлоо. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=