УКРАИНД СУРАЛЦАЖ БУЙ 35 МОНГОЛ ОЮУТАН ЭХ ОРОНДОО ИРЭХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ



ОХУ Украины нөхцөл байдал тун хүнд байгаа. Хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Донецк болон Луганск мужийг өөрийн улсын муж хэмээн зарлаж,  зарлигт гарын үсэг зурсан. Украины талаас газар нутгаа алдаж буй энэ маргааныг  мэдээж зүгээр өнгөрөөхгүй ч одоогоор яаран гал нээж, ард түмнээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа. Харин тус улсад байдал нэгэнт хүндэрч байгаа тул гадаад улсын иргэд Украиныг орхин явсаар байна. Гадаад харилцааны яамнаас Украин улсад байгаа Монгол иргэдийн талаар мэдээллийг өглөө. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна. Украин улсад суралцаж байгаа Монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй гэнэ. Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа гэдгийг мэдээллээ. Украин Улсад оршин суугаа монгол иргэд хэрвээ ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой. Мөн түүнчлэн, Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=