ӨВӨРМОНГОЛД ХАЛДВАР ЭРС НЭМЭГДСЭН ТУЛ ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙГ БҮРЭН ЗОГСООЛОО


ӨМӨЗО-ны хэмжээнд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн (суудлын машин болон автобус, галт тэрэг, хурдан галт тэрэг, онгоц)-ийг бүрэн зогсоож, Хөх хотод ирэх болон явах бүх хөдөлгөөнийг хязгаарласан байна. Халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл Хөх хотын 24 хороо, тосгон, сууринд өвчний халдвар илрээд байна. Хөх хот дахь ЕКГ-ын байрлах Сайхан дүүргийн Улаан хороонд одоогоор өвчин бүртгэгдээгүй байгаа боловч тус дүүргийн 5 хороонд коронавирусийн 35 тохиолдол батлагдсан аж. Хөх хотод чөлөөтэй зорчих хөдөлгөөн хязгаарласан бөгөөд өнгөрсөн 3  хоногийн хугацаанд 3 удаа ПСР шинжилгээг бүх иргэдээс авсан байна.

ӨМӨЗО-ны хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 175 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Хөххотод 161, Бугат хотод 8 (Кундулүн дүүрэгт 5, Дархан муу мянган холбоот хошуунд 3), Хөлөнбуйр хотод 5 (бүгд Манжуурт), Баяннуур хотод 1 (Улаат өмнөд хошуу), Туньляо хот (гаднаас зөөвөрлөгдөж Хорчин дүүрэгт ирсэн)-д 1 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.