БНСУ МОНГОЛООС ЗОРЧИГЧ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ



Коронавирусийн цар тахал хэдийгээр бүрэн намжаагүй ч олон улс орнууд дасан зохицох аргыг сонгох болжээ. Иймд ихэнх улс орнууд  хувь хүмүүсийг хариуцлагаа дээшлүүлэхийг уриалж, хорио цээрээ цуцалж, хилээ нээж эхэлжээ. Манай улсын хувьд ч  гэсэн өдөр бүр тодорхой хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Гэвч халдварын тоо эрс буурсан, дельта хувилбартай харьцуулахад арав дахин бага нас баралттай, эмнэлгийн ачаалал буурсан, мөн сүргийн дархлаа хангалттай хэмжээнд тогтсон гэж үзсэн учраас  халдвар хамгааллын дэглэмээ сулруулж эхэлсэн.  Бусад улс оронд үүдээ нээж,  гадаадын зорчигч аялагчдыг хүлээж авахаа албан ёсоор зарласан.  Харин  зарим улс орон  халдвар хамгааллын дэглэмээ бууруулахгүй байгаа бөгөөд ялангуяа манай улстай  ойр харилцаатай БНХАУ болон ОХУ-ын хил хаалттай байгаа. Мөн БНСУ  энэ сарын  23-ны өдрийг хүртэл Монголоос ямар ч зорчигч хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна.  Монгол Улсаас Өмнөд Солонгос руу  зорчих зорчигчдоос удаа дараа халдвлар илэрч байгаа тул ийнхүү хориг арга хэмжээ авчээ. 

Одоогоор гадаад улсад зорчих иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-д авч байгаа юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=