ГАДНЫ УЛС ОРНЫ ИРГЭД МОНГОЛД ИРЖ ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛНО


Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэжээ. 

Хуралдаантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарлаж байна. Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарууд цуцлагдаж байна. Гаднаас ирж байгаа жуулчдын хувьд вакцинд хамрагдсан бол хүлээж авахад бэлэн байна. Мөн Монгол Улсад ирж вакцинд хамрагдах нь нээлттэй" гэв.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=