БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМП ХАМГИЙН ОЛОН ҮЗЭГЧТЭЙ НААДАМ БОЛЛОО


Олимпийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Бээжингийн өвлийн олимпийн наадам нь өнөөг хүртэл хамгийн өндөр үнэлгээ авсан өвлийн олимп болж, нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа, технологи, агуулга бүтээх аргын хувьд шинэ дээд амжилт тогтоосон гэж онцоллоо. Дэлхийн бүх улс орнууд Токиогийн олимпоос хойш зургаан сарын дараа Бээжингийн өвлийн олимпын гайхамшгийг дэлхий дахинд харуулсан байна. Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Ианис Эксаркс  "Холбогдох тоо баримтаас үзвэл Бээжингийн өвлийн олимп өнөөг хүртэл хамгийн олон үзэгчтэй өвлийн олимп болж, NBC-ийн дижитал платформ дээр Бээжингийн өвлийн олимп мөн хамгийн олон үзэгчтэй өвлийн олимп болсон байна"  хэмээн цохон тэмдэглэжээ. 


Бээжингийн өвлийн олимп анх удаагаа UHD болон HDR технологи, өөрөөр хэлбэл өндөр нягтралтай, өндөр динамик хүрээ бүхий 4K технологийг энэ удааны өвлийн олимпын наадмын нэвтрүүлэгт ашигласан юм. Энэ нь Хятадын дэлхийд тэргүүлсэн 5G технологийн хөнжилд суурилсан бөгөөд олимпийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани нь Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр 6000 гаруй цагийн контент, үүний дотор 1000 орчим цагийн тэмцээний агуулгыг нэвтрүүлэгчдэд хүргэх юм байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=