ХОРТ ХАВДРАА ЯЛАН ДИЙЛЖ, ОЛИМПИЙН АВАРГА БОЛОВ



Канадын тамирчин Маркс·Палот Бээжингийн өвлийн олимпийн эрэгтэйн снобордын налуу газрын саад давах ур чадварын тэмцээний алтан медалийг хүртлээ. Түүний хувьд спортын тэмцээнд олон шилдэг өрсөлдөгчөө ялсан төдийгүй хамгийн гол нь өөрийг нь шаналгаж байсан өвчнийг ялсан явдал юм. “Гурван жилийн өмнө би эмнэлгийн орон дээр ид тамиргүй, булчин суларч, зүрх уушгины чадавх сул хэвтэж байсан бол өнөөдөр олимпийн алтан медалийн эзэн болж, амьдралынхаа хамгийн томоохон нэг гулгалтыг хийлээ” гэж  Маркс·Палот алтан медалиа хүртсэний дараа ярилцлага өгөхдөө онцолсон байна.  

Маркс·Палотын хувьд цанын гулгалтын замд эргэн ирсэн нь үнэхээр гайхалтай явдал болсон юм. 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн дараа тэрээр  хорт хавдраар өвчилж, 2019 онд 12 удаа химийн эмчилгээ хийлгэжээ.  Тэрээр энэ тухайгаа  ярихдаа  “Хойшдын өдөр ямар болохоо тухайн үед төсөөлөхийн аргагүй байлаа, булчин сулраад ямар ч чадалгүй. Цанаар дахин гулгах тэнхээ орох болоосой гэж би залбирч байсан. Миний амьдралын хамгийн хүнд үе. Өвлийн олимпт алтан медаль авахыг бүү хэл, тэмцээний талбайд эргэж очихоо ч төсөөлж чадахгүй байлаа” гэжээ. Гэвч тэрээр хорт хавдраар өвдсөн ч бууж өгөөгүй байна.  Нийгмийн сүлжээн дээр өдрийн тэмдэглэл хөтөлж, хорт хавдартай тэмцсэн түүхээ хуваалцсаар ирсэн бөгөөд 2019 оны жилийн сүүлчээр хорт өвчнийг ялан давж, өөрийнхөө хамгийн хайртай цанын баазад эргэн очжээ. 

Ингээд бэлтгэлдээ эрчимтэй орж, өнөөдөр ийнхүү олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг өөртөө авчирч чаджээ. Хорт хавдраа ялан дийлж, бэлтгэлдээ эргэн ирэх үедээ тэрээр  “Хорт хавдар намайг өөрчилсөн. Өмнө нь зарим зүйлийг зайлшгүй минийх гэж үздэг байсан бол одоо бүх зүйлд талархалтай хандаж, хүмүүст баярлаж явдаг боллоо. Тэшүүрээ өмсөх болгонд би урьдынхаас бүр илүү талархдаг. Одоо би илүү инээдэг боллоо, бүх зүйлд идэвхтэй хандлагатай болж, ачааллаа хаяж, уралдаан тэмцээнээр бахархан жаргалаа гэж боддог болжээ, ингэснээр илүү сайн гулгадаг боллоо, тэмцээнээс урам зориг таашаал авч, тайван хандлагатай болсны дүнд харин улам сайн гулгадаг боллоо" гэж  Палот ярилцлага өгч байжээ.  Палот гурав дахь удаагаа өвлийн олимпд оролцож байгаа бөгөөд Бээжингийн өвлийн олимпийн хоёрдугаар шатны тэмцээнд хамгийн өндөр оноо буюу 90.96-ийн оноогоор ийнхүү олимпийн алтан медалийн эзэн боллоо.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=