Х.БАТТУЛГА СИНГАПУР РУУ ЗУГТАВ УУ?



Хөгжлийн банкны зээлийн асуудал олны анхааралд өртөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга  зээл авсан нь олонд илчлэгдсэн.  Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа барьцаанд нь МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй  барилгыг газрын хамт тавьсан аж. Харин МоАХ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байдаг.  2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны бүртгэлтэй газрыг тавьсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, улмаар 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Иймд энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очоод байгаа юм. 

Харин энэ асуудлаар Х.Баттулга ямар ч байр суурь илэрхийлээгүй байгаа бөгөөд шинэ он гарахын өмнөхөн БНСУ руу явсан аж.  Гэхдээ тэрээр одоо тус улсад байхгүй, Сингапурыг зорьсон мэдээлэл байна.  Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар,  "Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно" хэмээн заажээ. Гэвч тэрээр ямар хэрэг зорилгоор Сингапурыг зорьсон, мөн  хэзээ ирэх нь ч тодорхойгүй байна. Х.Баттулгын хамгийн том бизнесийн түнш нь Сингапурын бизнесмэн Билли Лим гэх бөгөөд тэд хамтарсан компанитай. Тэрээр Сингапурт оффшор данстай бөгөөд багагүй хэмжээний мөнгөтэй, мөн Ерөнхийлөгчөөс бууснаасаа хойш багагүй хэмжээний мөнгийг оффшоро данс руугаа шилжүүлсэн гэх яриа бий. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=