ХАТУУ ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ ТОГТООХ САНАЛ ГАРГАЛАА


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр  ОБЕГ-ын Шуурхай штабад ажиллалаа. Энэ үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал гаргалаа.

Энэ талаар тус зөвлөлийн гишүүн Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн бямба гарагаас эхлэн 2 долоо хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал бүх нийтийн бэлэн байдал тогтоох хэрэгтэй. Ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ бол цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл хяналтаас алдана. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барьж, нас баралтыг түвшинг бага байлгана. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=