ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА МАГАДЛАНГААР СУЛЛАГДЖЭЭ


УИХ-ын гишүүн байхдаа хүчингийн хэрэг үйлдэж, бүр ял эдэлсэн анхны төрийн түшээ гэсэн тааруу намтартай хүн бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулга. Тэрээр  жилийн өмнө хүчингийн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байдаг. Харин өчигдөр шүүхээс түүнийг магадланд оруулж сулласан байна.

Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. Ийнхүү тэрбээр нэг жил ял эдлээд ийнхүү магадлангаар суллагдлаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=