ПОРНО КИНОНД ЦАХИУР ХАГАЛАН ГАРЧ ИРСЭН ИСЛАМТ ШАШИНТ ПАКИСТАН БҮСГҮЙ


    Өнгөрсөн жил АНУ-д насанд хүрэгчдэд зориулсан “Ойрхи Дорнодын эмэгтэйчүүд” гэдэг нэртэй кино гарсан юм. Энэ киноны гол дүрд тодорхой хүрээлэлд алдар нэртэй болохыг хүссэн, их мөнгөний араас хөөцөлдсөн зүгээр л нэг жүжигчин хүүхнүүд тоглоогүй аж. Харин лалын шашинтай бүсгүйчүүд баахан садар самуун үйлдэж, сексдэн дуу алдан гиншин тогложээ. Пакистаны уугуул 24 настай Надиа Али гэдэг бүсгүй порно киноны салбарт нэг жил орчмын өмнө орж иржээ. Исламын шашинт өнөр өтгөн гэр бүлийн гишүүн энэ бүсгүй чухам яагаад ийм кинонд тоглох болсноо “Дейли бест” хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Камер мотор!

Ер нь бол Али бүсгүй камерын өмнө гивлүүр, орхимж бие халхалсан хар хувцастай гарч ирдэг. Зохиол ёсоор бол тэдгээр нь хэдэн хормын дараа тайлагдаж унадаг билээ. Надиагийн бүтээдэг бас нэг дүр бол хүлцэнгүй, ноомой эхнэрийн дүр. Тэр эмэгтэй эр хүний элдэв зан ааш харгис хэрцгий үйлдлүүдийг ч тэвчиж суух нь олонтаа. Нэгэн хэсэгт Алигийн бүтээж байгаа дүр нөхөртөө мэдэгдэлгүйгээр машиных нь түлхүүрийг авч гарна. Тэр хооронд араб эрэгтэй хүний уламжлалт хувцсыг өмссөн эр нөхөр нь эхнэрийнхээ бэлтгэсэн гүнцэг зоогийг тамшаалан иднэ. Бүсгүй хаашаа ч юм нэг тийшээ явж одох бөгөөд эргэж ирэхэд нөхөр нь түүнийг ташуураар ороолгох аж. Гол дүрийн бүсгүй “Би чамд гэнэтийн бэлэг барихыг хүссэн шүү дээ” гэж хашгирах ч баахан оргоолуулна. Эр нөхөр нь түүний тарчлааныг хараад тачъяадах агаад зодуур нь аажмаар порно хэсэг болж хувирна. Томчуудад зориулсан кинонд тоглож байгаа гэдгийг нь Алигийн зөвхөн гэр бүлийнхэн нь мэдэх юм биш. Түүний тоглосон илэн далангуй кинонууд Пакистан даяар ихэд алдаршиж байгаа аж.

Гэр бүл нь ойлгосонгүй

Эх нутагт нь хүмүүс түүний хийж буй ажилд маш таагүй, шүүмжлэлтэй жигшин зэвүүцсэн байдлаар ханддаг гэдгийг бүсгүй сайн ойлгодог байна. Харин Алигийн гэр бүл, төрөл саднууд нь түүнтэй урьдын адил найрсаг харилцаатай хэвээр үлдсэн гэнэ. Тэд порно кино охиных нь амьдралын нэгээхэн хэсэг болоосой гэж хүсээгүй нь лавтай. Гэхдээ л түүнийг шүүмжилж буруушаахгүй байгаа аж. Алигийн хэлсэнчлэн, Пакистанд амьдардаг түүний гэр бүлийн зарим нэг гишүүд АНУ-д нүүж очоод тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломжийг авчээ. Цаадуул нь Надиаг яагаад ийм зөв замаар замнаагүй юм бол доо хэмээн толгойгоо шааж байгаа гэнэ. Онигор нүдтэй хүрэн бор үст бүсгүй түүний нүүр царай, биеийг халхлах уламжлалт дээл өмсгөлийг өмсөөгүй бол илүү их амжилт олох байсан гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Гэхдээ тэр нэрээ өөрчилж, бусадтай адил хувцасласан бол төдий л олон хүний сонирхлыг татахгүй байсан биз ээ. Тэр өөрийгөө либерал хөдөлгөөний идэвхтэй төлөөлөгч гэж үздэг бөгөөд гивлүүр, орхимж, толгойны алчууртай эмэгтэйчүүдэд ил тод байдлын ертөнц рүү нэвтрэх цонхыг нь нээж өгч байна хэмээн боддог. Али ийм ч учраас өөрийн үүсэл гарлыг байнга тодотгож төрөлх хэлээрээ ярьж уламжлалт дээл хувцсаа өмсдөг байна. Гэхдээ Надиа өөрийн үйл ажиллагаандаа шашны эсрэг ямар нэгэн агууламж байхгүй гэдгийг тодотгож өгдөг. Тийм дээ ч найруулагчдад кинонуудынхаа нэрэнд “Исламын шашинт” гэдэг үгийг оруулахгүй байх шаардлагыг тавьдаг гэнэ. Түүний хувьд өөрийн шашин шүтлэгт бус, харин Пакистаны соёлд хамааралтай гэдгээ тодотгож өгөх нь чухал юм. Гэсэн мөртлөө Надиа өөрийгөө дэндүү шүтлэгтэй хүнд тооцдог аж. Ямар ч байсан эцэг, эх, ах дүү нараасаа хоцрохгүй гэнэ. Түүний ээж өдөрт таван удаа мөргөл үйлддэг бол Али бүсгүй мөргөлийн ширдэгийг өдөрт ердөө хоёр удаа л дэвсдэг байна.

Пакистаны соёл түүний бэлгийн сонирхолд маш хүчтэй нөлөөлөл үзүүлсэн гэдгийг Надиа өгүүлэв. Аль хүүхэд байхаас нь л аав нь түүнийг хүлцэнгүй байхад сургаж, Исламын шашинт улсад мөрдөгддөг эмэгтэй хүнийг дорд үзэх явдалд тайвнаар хандахыг зааж өгчээ. Эгч нь эр нөхрийнхөө зүгээс доромжлол, зодуур нүдүүр зэргийг амсаж буйг хараад Али аливаа зүйлд хандах өөрийн хандлагыг төлөвшүүлсэн гэнэ. Тэрхүү хандлага нь тогтсон ёсноос дийлэнхдээ гажиж байлаа. Өдгөө жүжигчин бүсгүй эмэгтэйчүүдийн уламжлалт байх байдлыг орчин үеийн тэгш эрхийн үзэлтэй хослуулахыг чармайж байгаа юм. Энэ пакистан бүсгүй хараахан нөхөрт гараагүй ч өөр үндэстний эрчүүдтэй үерхэж байжээ. Үүнийг түүний төрөлх нутагт нь хүлээн зөвшөөрдөггүй билээ. Тэрбээр өөрийгөө эзэрхэг талдаа, давамгайлагч байхыг хүсдэг гэдгийг өгүүлэв. Али бүсгүй эрчүүдийн тэнэглэлийг уучилж заншаагүй нь Ойрхи Дорнодод тогтсон эмэгтэй хүний хүлцэнгүй, ноомой байх үзлээс эрс ялгаатай.

Заналхийлэлд өртөв

Ливаны уугуул порно жүжигчин Миа Халифагийн адилаар Али бүсгүй элдэв заналхийлэлд байнга өртдөг байна. Ер нь бол хүмүүс түүнийг элдэв бэлгийн үйл ажил харуулсан хэсгүүдэд исламын шашинт эмэгтэйчүүдийн өмсдөг уламжлалт хувцсыг ашигласных нь төлөө хариуцлага тооцно гэж андгайлдаг аж. Энэ заналхийлэлд хэн ч мэдээж таатай хандахгүй нь ойлгомжтой. Гэтэл Али энэ бүхнийг нэг их тоогоод хэрэггүй хэмээн боддог гэнэ. Түүний хэлснээр бол, дотоод тогтвортой байдлыг үгүй хийж орхих аж. Али бүсгүй энэ жил голчлон эрэгтэй хамтрагчгүй, лесби маягийн эс бөгөөс өөрөө өөрийгөө оролдож дур ханаж буй байдлуудыг харуулсан кинонд тоглохоор төлөвлөжээ. Эр нөхөрт гарахаасаа өмнө бэлгийн харилцаанд орох нь хориотой байдаг пакистан бүсгүйчүүд сексийн дур хүсэл огт байхгүй хүмүүс биш гэдгийг тэрбээр дэлхий нийтэд харуулахыг зорьж байгаа гэнэ. Порно кино бол Али бүсгүйн өмнө тавьсан гол зорилт биш юм. Томчуудад зориулсан кинонд тоглосноор тэрбээр нэр алдартай болоод түүнийгээ шударга бус явдалтай тэмцэх үйлсдээ ашиглах зорилготой байгаа аж. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг элдвэр хэлж, гоочилж байгаа явдал түүнд огтхон ч падгүй гэнэ. Порно жүжигчин бүсгүй эмэгтэйчүүдэд туслаж, тэдний тэгш эрхийн төлөөх тэмцлийг дэмжих зорилготой байгаа юм. Али бүсгүй лалын шашинт бүсгүйчүүдэд хатуужилтай, хүчтэй байхыг санал болгож буй бөгөөд ийм бодолтой эмэгтэйчүүд амьдралыг өөрийн хуулинд захируулан цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ бүсгүй хүйсийн харилцааны тэгш байдлыг харгалзан үзэж хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхийг порно киногоор уриалж байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=