"НЭТ КАПИТАЛ" ББСБ-ЫН ТУЗ-ИЙН ДАРГА АСАН Д.СҮНДИЙ ДАХИН ЯЛ АВАХ УУ?


“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга асан Д.Сүндий эхнэр Н.Ундрахыг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч нарт хахууль өгсөн нь тогтоогдож, 3 жилийн хорих ял авсан билээ. Тэрээр ялаа биеэр эдэлж байгаад, Говвьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргаснаар саяхан түүнийг суллажээ.  Гэвч түүнийг дахин өөр хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна.  

 АНУ руу зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт  шалгаж байгаа билээ.  Улмаар түүнийг эх оронд нь шилжүүлэн авахаар хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа Ч.Сайханбилэгийн данс руу их эхмжээний мөнгө шилжүүлж байсан нэг бус хүнийг олж тогтоогоод байгаа аж.  Ч.Сайханбилэгийн хамаарал бүхий данс руу 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатарыг сэжигтнээр шалгаж, тайлбар мэдүүлэг авч, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хорьсон юм. Тэгвэл  саяхан хорих газраас суллагдсан "Нэт капитал" ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийг мөн адил Ч.Сайханбилэг рүү их хэмжээний ам.доллар шилжүүлсэн хэмээн сэжиглэн шалгаж эхэлжээ.  Д.Сүндийгийн үүсгэн байгуулсан “Нэткапитал” ББСБ-аас их хэмжээний мөнгө Ч.Сайханбилэгийн данс руу шилжиж очсон учраас ийнхүү шалгахаар болсон гэнэ. Хэр их хэмжээний хөрөнгө мөнгө шилжүүлсэн болон хэний заавраар ямар учиртай мөнгө болохыг нарийвчлан шалгаж байгаа аж. Хэрвээ энэхүү хэрэг нь батлагдвал тэрээр дахиад шорон руу ачигдах болох нь. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=