МАРИУПОЛЬ ХОТЫН 90 ХУВЬ НЬ БӨМБӨГДӨЛТӨНД ӨРТЖЭЭ



Украины томоохон хотын нэг болох  Мариуполь хот  өнөөдрийн байдлаар  90 хувь нь бөмбөгдөлтөнд өртөж,  дахин сэргээх аргагүй болжээ. Мариуполь хот нь Украины зүүн өмнөд хэсэгт  Азовын тэнгисийн хойд эрэгт байрладаг.  2021 оны хүн амын тооллогоор 450 орчим мянган хүн амтай, улсынхаа арав дахь том хот байсан аж.  Мариуполь нь Украины аж үйлдвэржилтэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үр тарианы худалдаа, төмөрлөг, хүнд инженерийн төв байв.

2022 оны 2-р сараас хойш Оросуудын түрэмгийллийн нэг хэсэг болох хотыг бүслэн, ихээхэн хохирол амсч, одоогоор цахилгаан, цэвэр ус, хоол хүнс байхгүй болсон учир иргэд нь хотоо орхин нүүжээ. Тус хотын хамгийн сүүлийн үеийн байдлыг сансараас авсан зургийг хүргэж байна.  




Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.