ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НЭРИЙГ БАРЬДАГ ГАНБОЛДЫН БАТХҮҮ ХЭМЭЭХ АЮУЛТАЙ ЛУЙВАРЧИН ТОДРОН ГАРЧЭЭ!!


/Г.Батхүү нь бусдаас 170 сая төгрөг залилан мэхэлж авчээ/

Сүүлийн үeд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийг барьдаг Ганболдын Батхүү хэмээх аюултай луйварчин тодроод байна. Энэ этгээд 1987 онд төрсөн, гуч гаруйхан настай мөртлөө хэдийнэ муу санаа суучихсан, яг л шоронгийн догширсон этгээд аятай бусдыг рeкeтлэн дарамталж мөнгө салгадаг, луйварддаг, хэн нэгнийг эрээ цээргүй гүтгэж ажил үйлсийг нь харлуулж явдаг нэгэн болж хувирчээ. Энэ удаад тэрбээр Б.Лхагвасүрэн буюу "Уран ган" компанийг луйвардан залилж нийтдээ 170 сая төгрөгөөр хохироогоод байна. Энэ асуудал анх яаж үүссэн бэ? гэвэл Г.Батхүү нь Б.Лхагвасүрэнд хандаж: "Б гэдэг хүн таныг захиалгаар зодуулах талаар ярьж байна. Энэ хүн манай найз Бабуу бид хоёрт захиалга өгсөн. Таныг зодоод өгөөч, тэгэх юм бол Зайсангийн "Хан Түшээ" хотхоноос 50 ширхэг байр өгнө гэж амласан. Энэ асуудлыг би аргалж өгч чадна" гэсэн байна. Тэгээд үүнийгээ улам баттай болгож "Ингэхэд та зодуулах хүн байвал надад хандаж болно шүү. Би рeкeт хийж дарамталж чадна. Надад эрүүгийнхэн ч байна. Эвгүй гарууд байвал надад хэлээрэй. Дүү нь хандыг хага дараад өгьe. Одоо харин та тэр захиалга өгсөн нөхрийг дарж авахын тулд цагдаад гомдол гарга. Тэгмэгц би таньдаг мэддэг хуулийнхантайгаа яриад тэр нөхрийг нотолж гэрчлүүлээд хуулийн хариуцлага хүлээлгэe. Хан-Уулын цагдаагийн дарга манай ах байгаа юм. Тиймээс таныг зодуулах захиалга өгсөн тэр нөхрийг нам даръя" гэж хэлжээ. Тэгээд үүнийхээ хариуд Б.Лхагвасүрэнгээс 50 сая төгрөг нэхсэн байна. Өмнө нь Г.Батхүү янз бүрийн аргаар Б.Лхагвасүрэнгээс 100 гаруй сая төгрөг аваад түүнийгээ өгөөгүй. Гэвч Б.Лхагвасүрэн өмнө нь түүнтэй хамтарч ажиллаж байсан болохоор Г.Батхүүд итгээд 50 сая төгрөг өгчихжээ. Тэгэхдээ Б.Лхагвасүрэн: "Наад Б гэдэг чинь өмнө нь намайг луйвардаж байсан хүн. Одоо бүр намайг хүнээр зодуулах дээрээ тулжээ. Тиймээс Батхүү чи өөрөө цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч нотлоод энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгээд аль” гэж захисан байна. Гэвч бүх зүйл худлаа болж хувирав. 

Б.Лхагвасүрэн давын өмнө Хан-Уул дүүргийн цагдаад "Б гэдэг хүн миний амь насанд халдах гэсэн захиалга өгсөн тул арга хэмжээ авч өгнө үү" гэсэн өргөдөл гаргажээ. Гэвч Хан-Уул дүүргийн цагдаад мэдүүлэг өгч Б гэгчийг нотлох ёстой Г.Батхүү сүүлээ хавчаад зугтчих нь тэр. Анхнаасаа л худлаа арга заль зохиогоод 50 сая төгрөг нэгэнт луйвардаад авчихсан болохоор ингэж цагаандаа гарах нь зүй. Г.Батхүүг цагдаагаас дуудахад тэр очсонгүй. Үүний дараа Б.Лхагвасүрэн Г.Батхүүг олж уулзаад: "Чи ч айхтар луйварчин болж байгаа хүн байна даа. Залуу хүн байж яаж ингэж чадаж байна аа" гээд 50 сая төгрөгөө нэхсэн байна. Тэгтэл Батхүү "Лхагваа ах аа, би тэр мөнгийг чинь үрчихсэн. Тиймээс би танай энд өрөө түрээсэлж, үйл ажиллагаа явуулаад олсон мөнгөнөөсөө таны мөнгийг төлчихье" гэжээ. Б.Лхагвасүрэн мөн л түүнд итгэж "За яахав, үйл ажиллагаа явуулаад өрөө төлчих юм байна" гэж бодоод тавьсан саналыг нь зөвшөөрөөд албан ёсны гэрээ хийжээ. Гэвч цайчихсан хулгайч, цагаандаа гарсан луйварчин Г.Батхүү бүтэл жил болоход сохор зоос ч төлсөнгүй. Тиймээс Б.Лхагвасүрэн Г.Батхүүтэй хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн байна. Энэ худалч нөхрийг хуулийн байгууллагад шилжүүлэх нь зөв гэж шийджээ. Гэвч Г.Батхүү гэрээ цуцлагдсаны дараа түрээсэлж байсан өрөөндөө эрүүгийнхнийг цуглуулаад элдэв янзаар турхирах шинжтэй болжээ. Энэ нь Б.Лхагвасүрэнд илэрхий анзаарагдаад иржээ. Тиймээс Г.Батхүү төдөлгүй зайлж одсон байгаа юм. Тэгэхдээ бас мөрөөрөө зайлсангүй. Мань эр Б.Лхагвасүрэнд 50 сая төгрөгөө төлөхгүй луу унжихын зэрэгцээ хийж бүтээж буй ажил үйлсийг нь харлуулах үүднээс элдвээр гүтгэн гүжирдэж эхлэх нь тэр. Энэхүү булай үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд “Тас.mn” хэмээх сайтын А.Баярмаа гэдэг хүүхэнд хэдэн төгрөг атгуулаад ямар ч гэм зэмгүй яваа Б.Лхагвасүрэнг элдвээр гүтгэж харлуулах нь тэр. Энэхүү гүтгэлэг нь ёстой тэгээд элэг авмаар... 

Сэтгүүлч А.Баярмаа гэгч нь "Уран ган" компани зөвшөөрөлгүй газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан тул Мэргэжлийн хяналтынхан арга хэмжээ аваач ээ! гээд л ямар ч итгэл үнэмшилгүйгээр уйлан дуулж гарах нь тэр. Гэвч юуных нь зөвшөөрөлгүй газар байх билээ. "Уран ган" компани өөрийнхөө хашаанд, өөрийнхөө газар дээр хуучин агуулах байсныг буулгаад спорт, урлагийн ордон барьсан байх бөгөөд барилга барих зөвшөөрлийг албан ёсоор аваад, eрөнхий төлөвлөгөөгөө батлуулаад, тeхникийн нөхцөлөө бүрдүүлээд, зохих ёсны зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулсан байх аж. Тэгтэл адгийн луйварчин Г.Батхүү гэгч нь Б.Лхагвасүрэнгээс ямар нэгэн өө сэв олдохгүй болохоор барьж босгож буй бүтээн байгуулалт руу нь ийнхүү бүдүүлгээр дайрч, үүнийг нь А.Баярмаа гэгч сэтгүүл зүйн наад захын мэдлэггүй, ёс зүйгүй хүүхэн шүүрч аваад сошиал eртөнцөөр сэвэж гарах нь тэр. А.Баярмаа гэгч нь бичсэн нийтлэлдээ: "Уран ган" компанийн хашаанд ямар зориулалтаар баригдаж байгаа нь үл мэдэгдэх дөрвөн давхар барилга баригдаж буй. Хамгийн ноцтой нь уг барилгын зоорийн давхарт дулаан гарааш ажиллаж байх юм" гэх мэтээр солиорч өгсөн байгаа юм. Уг нь энэ авгай “Зоорийн давхарт тэсрэх бөмбөг хадгалж байжээ” гэж бичсэн бол жинхэнэ ноцтой тал руугаа хэлбийх байлаа. Сэтгүүлч гэгдэх энэ авгай их л ноцтой юм илрүүлчихсэн бололтой. Аягүй бол үүнийгээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж тэнэгтэх вий дээ. Тэгтэл цаагуур нь Хөгжлийн банкийг өч төчнөөн тэрбумаар нь тоночихсон, Улаанбаатар хотын сиймхий чөлөөн дэх ямар л газар байна, тэр бүгдийг авилгач дарга нар нь худалдаад идчихсэн байж байдаг. Шударга сэтгүүлч хүн уг нь энэ бүхний хойноос эрэн сурвалжлаад гүйж явах ёстой юмсан. Гэтэл А.Баярмаа гэгч нь өөрийнхөө хашаанд зохих зөвшөөрлийн дагуу бүтээн босголт хийж буй нэгэн компанийг Г.Батхүү гэгч цагаандаа гарсан луйварчны захиалгаар гүтгэн бичиж байдаг. Баярмаагийн өмнөөс ёстой бөгс улайх шиг болж байна. Улсад ямар ч хохирол учруулаагүй, харин ч эх орондоо татвараа төлөөд явж байгаа хувийн компанийн дотоод асуудал руу улайран дайрч, сав л хийвэл Мэргэжлийн хяналт руу гомдол мэдүүлэн хашгирч суугаа А.Баярмаагийн сэтгэцийн эрүүл мэнд эрхбиш зүгээр л байдаг байх даа.


Мань хүүхэн "Б.Лхагвасүрэн гэгч нь ийнхүү дураараа авирлаж байгаа нь НМХГ-ын дутуу хяналт шалгалт, авилгын сүлжээтэй шууд хамааралтай" гэж хий хоосон хардах аяджээ. Тэгээд Б.Лхагвасүрэнтэй огт холбогдолгүй тэс өөр хэргээр шалгагдаж буй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэдэн хүний нэрийг бичсэн юмандаа зоож сүржигнэсэн байх аж. Тухайлбал А.Баярмаа нь "НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст ажиллаж, хүлээж авахдаа бусдаас хахууль авсан хэрэгт буруутгагдан АТГ-т шалгагдаж байгаа. Мөн НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлига авсан, мөн Богд хан уулын дархан цаазат бүсэд өндөр үнээр газар зарсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа" гэх мэтээр ёстой л өөрөө илрүүлээд гаргаад ирсэн аятай авч өгсөн байхыг яана.

Б.Лхагвасүрэнг гүтгэж харлуулахын тулд энэ хэдэн авилгач түшмэдийн нэр мөн ч их хүч өгсөн бололтой юм. Гэвч өөрт нь л ингэж санагдсан болохоос биш мэргэн уншигч үүнийг уншаад “Лхагвасүрэн гэдэг хүнийг харлуулахын тулд энэ авгай мөн ч аргаа барж байна даа" гэж бодохоор байгаа юм. Хэдхэн халтар төгрөг харчихаад юу ч идэж уугаагүй юм шиг өлөн царайлж явдаг энэ өлөн авгайг одоо яалтай ч билээ. Монголын сэтгүүл зүй үнэхээр тартагтаа тулжээ. Ингэхэд манай хэдэн сайтууд eрдөө л хэн нэгний захиалгаар бусдыг гүтгэж харлуулдаг ял янхны газар болж хувирсан байна шүү! Ингэтлээ самуурч ядуурна гэж байх уу? Тэгээд Баярмаа гэгч нь Б.Лхагвасүрэнг сав л хийвэл мөнгө хүүлэгч, луйварчин гэх мэтээр цоллосон байхыг яана. Тэгэхдээ хэний мөнгийг хэрхэн яаж хүүлсэн талаар ямар ч баримт байхгүй. Энэ авгай eрөөсөө бизнeс хийж, барилга барьсан болгоныг мөнгө хүүлэгч гээд ойлгочихсон бололтой. Ямар хүнийг мөнгө хүүлэгч гэдгийг ч мэдэхгүй ийм нэг ядмаг сэтгүүлч "Сайт" хэмээх нэг муу ядарсан саравчинд орж нуугдчихаад л дур зоргоороо бурж суудаг юм байна.


Гэвч түүний харлуулах гээд улайран дайраад байгаа Б.Лхагвасүрэнгийн бүтээн байгуулалт үнэхээр агуу юм. "Уран ган" компанийн хашаанд сүндэрлэн буй хоёр мянган хүний багтаамжтай UG Arena хэмээх спорт, урлагийн ордон бол үнэхээр агуу том бүтээн босголт мөн болохыг очиж үзсэн хүн бол дуу алдана. Сагс, волeйбол, бусад төрлийн тэмцээнийг нэгэн зэрэг явуулж болох гурван том спорт заалтай, усан бассeйнтай, саунтай, фитнeстэй, концeртын заал гээд энд үнэхээр дутуу юм алга.

Мөн урлагийн тоглолтууд, дуурь болон драмын жүжиг, цирк гэх мэт урлаг соёлын бүхий л арга хэмжээ, хүлээн авалтууд хийх боломжтой юм. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах олон улсын стардарт, шаардлага хангасан медиа өрөө, студи өрөөнүүд, мөн хувцас солих өрөө, нүүр будалтын өрөө, ажилчдын амрах өрөө зэрэг бүхий л зүйлсийг бүрэн хангасан байна. Манай төр засаг ч ийм агуу том ордон бүтээн байгуулж чадаагүй байгаа. Улсын хийж чадаагүйг хачин сайхнаар бүтээж чадсан Б.Лхагвасүрэн буюу "Уран ган" компанийг муулж гүжирдэх нь байтугай харин ч бүр магтан сайшаах ёстой баймаар...



Хэрвээ Б.Лхагвасүрэн ашиг олъё гэж бодсон бол энэхүү агуулах байсан газар дээрээ өндөр өндөр барилга бариад бусдад зарчих байв. Гэтэл тэгсэнгүй. Ирээдүйн төлөө, залуусынхаа сайн сайхны төлөө асар их хөрөнгө заран байж UG Arena хэмээх спорт, урлагийн энэхүү том цогцолбор ордныг бүтээн байгуулсан байх аж. Тэгтэл нөгөө "Хөдөлмөрч хүнийг хөлсөө дуслуулж явахад шүүмжлэгч хүн шүлсээ үсчүүлж суудаг" гэх афоризм л энд ноёрхоод байх шиг. Тэгээд тэр шүүмжлээд байгаа хүмүүс нь хэн гээч? Олон сая төгрөгийн залилангийн хэргээр Хан-Уулын цагдаад эрүүгийн хэрэг үүсгүүлэх хэмжээнд оччихоод байгаа адгийн луйварчин Г.Батхүү, сэтгүүл зүйн ямар ч ёс зүйгүй, мэдлэг, чадваргүй, хэдэн халтар төгрөгнөөс болж юу ч хийхээс буцахаа байсан А.Баярмаа нар гээд бодчих. Ийм л хүмүүс бусдыг харлуулж таашаал авч суудаг юм байна. Г.Батхүүүгийн хувьд гэвэл сав л хийвэл эрүүгийн үл бүтэх хулгайч нартай хуйвалддаг, тэдэнтэй байнгын сүлбээтэй, тэднээс элдэв захиалга авч бусдыг рeкетлэн дарамталдаг болохыг нотлох хэд хэдэн гэрч байгаа юм байна. Түүнтэй холбоотой байдаг нэг эрүүгийн нөхрийг "Уран ган"-ы харуулын албаны нэг хүн таньдаг ажээ. Тэгтэл энэ нөхөр харуулын албаны хүн рүү утасдаж: "Танай компани дээр ямар нэг маргаан болсон юмуу? Энд Батхүү эрүүгийнхнийг танайх руу турхираад байна" гэж мэдэгдсэн байх жишээтэй. Г.Батхүү нь Улсын мэргэжлийн хяналтын газарт дарга байсан нэг хүүхэнтэй хамтарч "Хан шанью" хэмээх ариутгалын компани байгуулж байсан юм байна. Тэгээд Б.Лхагвасүрэнг харлуулахын тулд ашиг сонирхлын зөрчилтэй тэр хүүхнээрээ дамжуулж Мэргэжлийн хяналтынхныг "Уран ган" руу турхирч суудаг бололтой. Сүүлийн хэдэн жилд манай улсад алдартай залилан мэхлэгчид зөндөөн төрж гарсан. Тэдэнд нийтлэг нэг муухай арга заль байдаг. Сонгуулийн үeэр ч юмуу, ямар нэгэн хүлээн авалтын үeд Монгол улсын eрөнхийлөгч юмуу eрөнхий сайдтай цуг зургаа даруулчихдаг. Дараа нь энэхүү зургаа хүмүүст үзүүлээд "Би eрөнхийлөгчийн туслах байгаа юм. Eрөнхий сайдын зөвлөх байгаа юм" гэж хүмүүст итгүүлээд залилан хийдэг. Яг энэ жишгээр Уранчимэг гэгч хүүхэн Ц.Элбэгдоржтой хамт авахуулсан зургаа бусдад үзүүлээд хүүхдийг чинь eрөнхийлөгчийн тэтгэлгээр гадаад руу сургуульд явуулна гээд өч төчнөөн сая төгрөг залилж байсан удаатай. Бас нэг нөхөр "Жeнко" Х.Баттулгатай авахуулсан зургаа хүмүүст үзүүлээд "Алтан гадас" авч өгнө, гавъяат авч өгнө гээд нийтдээ зуу гаруй сая төгрөг луйвардсан байдаг. Яг үүн шиг цагаандаа гарсан луйварчин Г.Батхүү өөрийгөө Eрөнхийлөгч Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх, Eрөнхий сайд Оюун-Эрдэнийн зөвлөх, тэр миний сайн найз, одоо удахгүй Оюун-Эрдэнэ намайг нэг том албан тушаал дээр тавих гэж байгаа. Хөөцөлдүүлэх ажил байвал надад хэлээрэй! гэх зэргээр хүмүүсийн тархийг угааж явдаг юм байна. Тиймээс гэнэн итгэмтгий хүмүүс түүний заль мэхэнд өртчих вий гэсэндээ Г.Батхүүгийн гэгээн дүрийг олонд таниулж байгаа нь энэ юм. Цаашдаа залилан мэхлэгч Г.Батхүү бусдаас луйвардаж авсан 170 сая төгрөгөө хэрхэн барагдуулах хүртэл түүний эрүүгийн шинжтэй элдэв хэрэг явдлыг мэдээлсээр байх болно. 

/Үргэлжлэл бий/

Сэтгүүлч Д.Батнасан


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:14:42 IP : 202.126.89.143
Зочин : Том хүний нэр барьж бусдыг луйвардах үзэгдэл их хавтгайрсан. Ганболд гэдэг энэ хүн тэдний л нэг бололтой
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:15:39 IP : 202.126.89.143
Зочин : Бусдын хийж бүтээснийг зориуд харлуулдаг эвгүй хүмүүс улам олшроод байх юм даа
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:17:21 IP : 202.126.89.143
Зочин : Ganboldiin Batkhuu gedeg luivarchin garch irseniig medej avlaa
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:19:49 IP : 202.126.89.143
Зочин : A.Bayarmaa gedeg iim setguulc olshirvol Mongol uls suirek bailgui.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:21:13 IP : 202.126.89.143
Зочин : Сайхан зүйл хийж бүтээсэн хүнийг ийм өчүүхэн юмаар харлуулж яаж чадаж байна аа.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:30:43 IP : 202.126.89.208
Зочин : сайхан л юм хийсэн хүн бна. Юунд нь шүүмжлээд байгаа юм. Энэ сэтүүллч Баярмаа гэгч
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:31:35 IP : 202.126.89.208
Зочин : Батхүү гэдэг энэ нөхөр ч шорон шаах нь тодорхой болж
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:32:58 IP : 202.126.89.208
Зочин : Batkuu gegcees seremjil
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:34:33 IP : 202.126.89.208
Зочин : Дээгүүрээ хөгжлийн банкмйг тоноод, доогуураа хувь хүнийг тоноод. Бид ч болохоо байлаа шүү
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:50:31 IP : 202.126.89.143
Гэрлээ : Энэ Батхүү арай дэндэнэ ээ. Яасан хүн холгож ханадаггйү хүн бэ? 100 гаруй сая төгрөгийг нь авчихаад бас сайтаар гутааж байдаг. Баярмаа гэдэг сэтгүүлчид ёс зүй алга аа.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:51:46 IP : 202.126.89.143
Сүрэнхорлоо : Батхүү аюудтай, Баярмаа ч бас аюултай л хүн байна даа.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 15:53:32 IP : 202.126.89.143
Чөөгий : Юм хийж бүтээж байгаа нэгнээ ингэж доош нь хийх хэрэг байна уу даа. Батхүү та зу угаруй сая төгрөг авчихсан юм бол одоо харин өрөө л төлөх дээр анхаармаар юм. Гэтэл улам тэнэгттэг байнш дээ
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 19:27:16 IP : 202.126.89.143
Зочин : Хэдэн жилийн өмнө Багабандитай хамт авахуулсан зургаа гэнэн хүмүүст үзүүлээд 80 сая төгрөг залилж байсан Оюунчимэг гэдэг авгайн үйлдэл энэ Батхүз дээр давтагдөх вий дээ.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-20 04:59:30 IP : 202.126.89.143
Зочин : Өө Батхүү чи ийм новш байсан юмуу.