Н.ТҮВШИНБАЯРЫГ ХҮНИЙ АМЬ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН УЧИР ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА


Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор өөрчилжээ. Түүнийг өмнө нь хуулийн 11.1-2.1 -т заасан "Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн" гэж эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж. Өөрөөр хэлбэл улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр хөнөөсөн гэж яллагдагчаар тооцсон байна. Н.Түвшинбаярыг цагдан хорьж шалгах 30 хоног дуусах болсонтой холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хяналт тавьж байгаа прокурор нь хорьж мөрдөх хугацааг сунгуулах саналыг энэ сарын 10-нд хүргүүлсэн аж. Уг саналыг нь өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд цагдан хорих хугацааг нэг сар сунгасан юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=