Б.ЖАГАР НАМДАА ТАЛИЙГААЧДЫГ ЭЛСҮҮЛЖЭЭ


Иргэн Б.Жагарын Улсын дээд шүүхэд гаргасан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хянаад тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)” гэж заасны дагуу иргэн Б.Жагараас Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг үүсгэн байгуулсан гэх “960 гишүүний бүртгэл”-ийн баримтаас 695 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар тохирохгүй, эдгээрийн дотор регистрийн дугаар буруу 199, нас барсан иргэний 2, хуурамч (мэдээлэл бүртгэгдээгүй) 1 “иргэний үнэмлэх”-ийн мэдээлэл байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байх тул Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга гэх Б.Жагарын улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахгүй гэж үзжээ.   

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=