ТОКИОГИЙН ОЛИМПИЙН ХАМГИЙН ДУУЛИАНТАЙ ТАМИРЧИН



“Токио-2020” зуны Олимпийн наадмын үеэр бид спортын тэмцээнийг сонирхон үзэж бас эдгээр нөхөрсөг тэмцээн бидний залуу үед урам зориг өгч тэдэнд хүмүүс зорьсон амжилтандaa хүрэхийн тулд тамирчин бүр хэрхэн шаргуу тэмцэж байгаагaa биеэр үлгэрлэн харуулж мөн медаль хүртсэн тамирчид олон хүүхдүүдэд үлгэр жишээ болсон нь мэдээжийн хэрэг билээ… Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Аллиcон Феликсийг Токио 2021 зуны Олимпийн наадамд уралдах эрхээ авсан үед түүнийг ивээн тэтгэгчид нь бөмбөрүүлж байсан хэдий ч удалгүй Аллисоныг хөл хүнд болсныг мэдээд түүнийг ивээн тэтгэх байгууллага цөөрсөөр Nikе компани хүртэл түүнд санхүүгийн болон эд материалын дэмжлэг олгохоо зогсоосон байна. Спонсорууд нь түүнийг ээж болох учраас ивээн тэтгэхээ больсон хэдий ч тэрээр Олимпоос алтан медаль хүртсэн юм. Учир нь Аллиcон давхар биетэй болсон байв. Гэхдээ түүнийг жирэмсэн болсон гэдгээр шалтаглан ялгaваpлан гaдуурxaх байдал нь Аллиcоныг Олимпийн наадамд амжилттай оролцоход саад болж чадаагүй юм. Тэрээр эсэн мэнд амаржиж хөөрхөн охинтой болсныхоо дараа өөрийг нь спонсорлох албан газрыг хайж цаг үрэлгүй бүхий л зүйлээ бэлтгэлдээ зориулж харин амьдралд нь гэрэл гэгээ авчирсан охиноосоо Аллиcон асар их сэтгэлийн урам зориг мэдэрч түүний хайрт охин нь Аллиcоныг мятрашгүй нэгэн болгосон байна. Гэхдээ Аллиcон Феликс бол хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн их медаль хүртсэн тамирчин бөгөөд тэрээр зөвхөн зуны Олимпийн наадмаас ганцаарчилсан болон багийн гүйлтийн төрлөөр 9 медаль хүртсэн юм. Түүний авсан медалиуд дотроос зөвхөн зуны Олимпийн наадамд гаргасан амжилтыг тооцох юм бол тэрээр нийтдээ 6 алт, 2 мөнгө болон 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрээр хамгийн анх 2004 оны Афинд болсон зуны Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж энэ цагаас хойш 2008 оны Бээжингийн олимпоос мөнгө болон алтан медаль харин Лондон 2012 наадмаас гурван алтан медаль хүртэж мөн түүнчлэн Рио 2016 наадмаас нэг мөнгө болон хоёр алтан медаль авч нийтдээ тэрээр Олимпийн таван алтан медальтан байсан бол 2021 оны Токиод болсон зуны Олимпийн наадмаас Аллиcон нэг хүрэл болон нэг алтан медаль хүртсэн юм. Харин түүний хувьд 2018 он ихэд ээдрээтэй эхлэх болсон боловч Аллиcон 2018 онд охинтой болж харин үүнээс шалтгаалан тэрээр спортын ивээн тэтгэгчдээ алдсан явдал нь одоог хүртэл үргэлжилсэн байна. Гэхдээ Аллиcон охинтой болсныхоо дараа бэлтгэлээ хийхээр иргэж ирэх үед нь түүнийг ивээн тэтгэдэг байгууллагын зүгээс түүнтэй байгуулсан гэрээгээ өөрчлөхийг хүссэн бөгөөд тэр үед тэдний санал болгосон гэрээ нь өмнөх гэрээтэй харьцуулбал 70% бага санхүүжилт олгох заалттай байв. Тэдний энэхүү үйлдэлд Аллиcон татгалзаж бие даан бэлтгэл хийнэ гэж хэлсэн бөгөөд тэрээр 2021 оны зуны Олимп хүртэл бэлтгэлээ хийсэн бүхий л зардлаа бас амьжиргааны зардлаа өөрөө болгосон байна. Түүний гэрээг өөрчлөх хэлэлцээр хийхээр завдсан нь Nikе компанийн удирдамж хэсэгт хэзээ ч байгаагүй бөгөөд хэрэв Аллисон гэрээний хугацааг дуустал гэрээг өөрчлөх заалтыг шүүxээр заргалдсан бол тус гэрээний заалт хэвээр үлдээж болох байсан хэдий ч түүнд Nikе компанийн удирдлагууд болон төлөөлөн уулздаг хүмүүсийнх нь хандлага таалагддаггүй байсан учраас тэрээр гэрээгээ үг дуугүй дуусгавар болгохыг хүссэн бололтой. Харин энэхүү зөрүүд тамирчин тэдэнд татгалзаж чадсан явдал нь түүнд нэг бодлын уралдаанаас алтан медаль авахтай адилхан мэдрэмж төрүүлсэн гэж хэлсэн байна. Бас гэрээгээ цуцалcны дараа Аллисон өөр бусад тэмцээнд оролцож амжилт гаргасан бөгөөд тэрээр энэ жилийн Олимпийн наадамд оролцсон АНУ-ын баг тамирчдаас ганцаараа Nikе сурталчилсан хувцас өмсөөгүй гэдгээрээ бусдаас ялгарсан байна. Үүний дараа 2021 оны зуны Олимпийн наадмаас алт болон хүрэл медаль өвөртлөн ирсэн Аллисонд Nikе компанийн зүгээс түүнээс уучлал хүсч түүнийг жирэмсэн байх үед болон гэрээ цуцласнаас хойш завсардсан бүхий л хугацаанд олгох ёстой байсан цалинг Аллисонд олгохоор болсон байна. Харин түүнийг энэ жилийн зуны Олимийн наадамд оролцоход Gap компани болон Athleta and Women Sport пүүсийнхэн ивээн тэтгэсэн бөгөөд тэд Аллисоныг тэмцээнд уралдахаас нь өмнө 200,000 ам.доллараар түүнд дэмжлэг үзүүлж бас Олимпийн наадамд Аллисоныг медаль авсан ч бай үгүй ч бай иргэж ирэх үед нь гэрээ хийх санал тавьсан байна. Одоогийн байдлаар Аллисоныг Athleta брэнд цаашид ивээн тэтгэхээр болж түүнийг брендийнхээ моделиор сонгосон бөгөөд тэдэнтэй байгуулсан шинэхэн гэрээндээ Аллисон сэтгэл хангалуун байгаа гэдгээ ярилцлагадаа дурдсан байна. Бас тэрээр өөрийн бяцхан охинтойгоо хамт бэлтгэлээ хийхийг зөвшөөрсөн Athleta брэндийнхэнд маш их баярлаж байгаагаа хэлсэн юм. Тэрээр хэлсэн амандаа хүрч, олимпийн алтан медалийг өөрийн болгож чадсан бөгөөд хүнд хэцүү үед нь хамт байсан бүх хүмүүстээ талархлаа илэрхийлжээ. 


Тэмцээн, уралдааны бүх зардлаа өөрийн зардлаар болгож байсан ч гайхалтай амжилт үзүүлж чадсанаараа тэрээр Токио-2020 олимпийн хамгийн дуулиан тарьсан тамирчнаар тодорсон юм. Тэрээр ирэх олимпт ч оролцож, алтан медаль зүүнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа ярьсан байна. Харин өөрийг нь доромжилж, хүүхэд гаргасных нь төлөө гэрээгээ цуцалсан Nike компанитай хэзээ ч дахиж хамтарч ажиллахгүй гэжээ. Тэрээр тус компанийг “Зөвхөн өөрсдийн нэр хүнд, ашиг орлогын төлөө хамтардаг атлаа хүний эрхийг дорд үздэг ийм спортын ивээн тэтгэгч гэж байх ёсгүй. Спорт бол хүн чанарын нэгдлийн төлөөх тэмцэл” гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=