Монгол Улс өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хилээ нээснээр 10 улс манай улстай харилцан хилээ нээгээд байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. Түүний хэлснээр, Турк, Грек, Киргиз, Бразил, Египет, Энэтхэг, Индонез, АНЭУ, АНУ, Тайланд улстай агаарын хилээ нээсэн байна. Харин Монголчуудын түгээмэл зорчдог ОХУ, БНСУ, БНХАУ, Япон улсуудтай дипломат яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ бүтэн болон хэсэгчилсэн байдлаар нээгээд байгаа юм байна. Тухайн улс орнууд харилцан хилээ нээх эсэх нь дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд шийдэгдэнэ гэж тэрээр онцоллоо.
Манай улсад гадаадаас ирж буй иргэдэд заавал давтан тунд хамрагдахыг шаардахгүй. Хэрэв вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол ирээд тусгаарлагдахгүй. Мутацитай халдвар тархсан бүс нутгаас ирж буй гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлана. Харин ногоон бүс болон халдвар бага орноос ирж буй вакциндаа хамрагдаагүй иргэд 7 хоног тусгаарлагдах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.