Ван Гог яагаад чихээ огтлов? Сахлын хутгаараа санамсаргүй чихээ тасдаад хаячихсан гэх улиг болсон хувилбарыг герман мэргэжилтнүүд саяхан “бут ниргэв”. Үнэн байдал нь ёстой ер бусын байлаа. Францын өмнөд нутгийн Арль гэх жижигхэн хотод 1888 оны арванхоёрдугаар сарын 24-нд ямар хэрэг мандсан бэ? Ван Гог яагаад чихгүй үлдэв? Энэ тухай маргаан бараг зуу гаруй жил унтарсангүй. Энэ түүхт өөрийн гэсэн оршил бий. "Энэ эмэгтэй аз жаргалгүй, өвчтэй, жирэмсэн, хорвоод гээгдсэн нэгэн. Би түүнийг бишрэн таашаалдаг” хэмээн ирээдүйн агуу зураач Винсент Ван Гог өөрийн төрсөн ах Теод захиа бичсэн байдаг. Ван Гог ялимгүй завхай гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Удам дамжсан биеэ үнэлэгчид ухаангүй хайртай байна гэхээр нэлээд ёс бус хүн байж таарах нь ээ. Гэтэл Ван Гогийн сэтгэлийг булаасан Син гэх тэр эмэгтэй нь үзсэн харсан хэн нэгэн байтугай дулимагхан боомтын ачаа зөөгчийг хүртэл айлгахаар. Гуч хүрээгүй тэрээр насныхаа хагасыг секс үйлчилгээнд зориулчихсан, салхин цэцгийн таваар нүүр нь дүүрсэн, шинжлэх ухаанд танил ба танил бус бүхий л төрлийн өнгөний өвчнөөр өвчилсөн, сөөнгө хоолойтой, архаг архичин байснаар үл барам тасралтгүй тамхи татна. Бас дээр нь 11 настай төрсөн охиноо “мэргэжлээрээ” ажиллуулахаар бэлтгэсэн хачирхалтай хүүхэн байв. Тэгээд л түүний үзсэн зовлонгоос нь болоод Ван Гог хайр зарлаад Синтэй гэрлэхээр шийджээ. Хачирхмаар...? Харин Син ирээдүйн алдарт зураачийн шаналалд сэтгэл алдарсангүй. Бага хэмжээний санхүүгийн боломжийг нь ашиглаж байгаад заг хүйтнээр “шагнан”, өөрийнх нь хөлслөн сууж байсан байрнаас хөөж орхижээ. Азаар хурим болоогүйд Ван Гогийн найз нөхөд, хамаатан садан сэтгэл хангалуун хоцорчээ. Ван Гогийн сэтгэл нь ханасангүй, харин ч хамгийн эртний мэргэжлийн хүүхнүүдийн хойноос “шуурах” болсон гэдэг. Зизийг нь Кики солиод, Лили нь Мимийг халаад л... Янхны газрын эмэгтэйчүүдэд сэтгэл алдрах нь нэг хэрэг. Сэтгэц тогтворгүй суутан гэнэтхэн найзыгаа хайрлах дурлалтай учирсан нь санаанд багтамгүй. Парис хотноо 1886 онд нээгдсэн импрессионистуудын үзэсгэлэн дээр Ван Гог, Гогентай танилцжээ. Бие биенээ үнэлсэн тэд нөхөрлөх болов. Ван Гог гөжүүд, харьцаа муутай. Гоген нь хувиа бодсон, заримдаа түргэн ууртэй, үгээгүй хэрнээ ямагт хөрөнгөтөн царайлдаг. Гэсэн ч тэд таарч, тохирчээ. Давалгаа ба сайр, шүлэг ба үргэлжилсэн үг. Ван Гог Тео ахынхаа хөлсийг нь төлдөг байрандаа орон гэргүй Гогенг толгой хорогдуулжээ. Харилцан татагдаж байсан ч хамтарч нэгэн эмсийн хүрээлэнд очно. Дандаа цуг байх нь тэдэнд хүнд. Цаг үргэлж, урлаг, эмэгтэйчүүдийн талаар маргалдаад л зодолдоно. Ван Гог дарстай аягаа шидэж, Гоген туялзуур сэлмээрээ түүнийг сүрдүүлнэ. Ван Гог ч мөчөөгөө өгөхгүй сахлын хутгаа шүүрээд авна. Нэг үгээр “хонгорууд” хэрэлдэн аальгүйтэх аж. Хэрэв царайлаг Гоген ясны гетеросексуал бол “сүхдүүлсэн” Ван Гог шулуухан бөгөөд хорхой нь гозолзсон бисексуал байв. Тэрээр Польд эр хүний сэтгэлээр үнэхээр дурласан байлаа. Гоген шөнө түүний орон дээр ширтээд зогсч байгаа Винсентийг байнга харна. “Винсент, та яав?” гэж асуухад нь тэр чимээгүй эргэж, өрөөндөө ороод тэндээс мэгшин уйлах дуу сонсогддог байлаа. Тэр үеийн ахдаа бисэн захидалд нь Ван Гог, Гогенг шүтэн биширсэн өнгө аяс дүүрэн байв. “...тэр намайг ц а хилгаа н ж у ул ж , тачаал бадрааж байна. Би тайван ч амьсгалах аргагүй боллоо” гэж Винсент өгүүлсэн байдаг. Зураачдын хоорондын хурцадмал байдал 1888 оны арванхоёрдугаар сарын 24-нд оргилдоо хүржээ. Өөрсдийгөө архиар угжсан тэр хоёр эмсийн хүрээлэнд очив. Ван Гог бас л гэрлэнэ гэж байсан Рашель гэх эмэгтэйг хоёулаа сонгосон ч тэр нь Гогенг илүүд үзэв. Цааш нь “Гараад ир! Эр хүн шиг үзэлцье" гэсэн жүжиг өрнөлөө. Ван Гог ямагт биедээ авч явдаг сахлын хутгаа гаргав. Сэлэмдэх урлаг гайгүй эзэмшсэн Гоген “Би нэр төрийнхөө төлөө бардам зогсч чадна” гэж хэлээд туялзуур сэлмээ бариад авлаа. Үнэхээр зогсч чадахаа харуулаад голланд найзынхаа чихний хагасыг тасдаад хаячихав. Үүндээ айгаад зугтжээ. Харин Ван Гог шархаа “долоон” үлдлээ. Тасарсан чихээ аваад алчуурт боогоод Рашелийг хайж олон “Энэ эрдэнийг минь хадгалж бай” гээд бэлэглэжээ. Дараа нь гэртээ ирээд чихээ боож аваад зотон бийрээ бэлтгэн хэдхэн хоногийн дотор “Чихээ боосон өөрийн хөрөг”, “Огтлогдсон чихтэйгээ бас гаанстайгаа” гэсэн хоёр шилдэг бүтээлээ зуржээ. Тэрхүү хоёр зургаа Рашельд бэлэглэх гэсэн ч зураачийн ааш авираас эмээсэн эмэгтэй тэднийг нь хүлээн авсангүй. Биеэ үнэлэгч азгүй байлаа. Хэдэн арван жилийн дараа тэр бүтээлүүд нь хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдсэн билээ. Нэг үгээр сэтгэцийн гажигтай Ван Гог сахлын хутгаар өөрөө чихээ огтолсон гэх зуун жилийн үлгэр нь цагдаад байцаагдахдаа ярьсан Гогены зохиомж байсан ажээ. Үүнийг саяхан Германы судлаачид К.Хоффман, У.Зойрихт хоёр тогтоосон юм. Харин Ван Гог найзыгаа хамгаалаад хэлээ огтлуулчихсан юм шиг чимээгүй өнгөрчээ. Хожим тэр ахдаа бичсэн захидалд “Аз болоход буу шийдэмгүй байсан нь яамай даа” гэж өгүүлжээ. Гогенг Гаитийн аралд очсоноос хойш нэг их удалгүй Ван Гог таалал төгссөн. Жил хагас болоод тэр өөрийгөө буудан амиа егүүтгэжээ. Нидерландын суут зураач, постимпрессионист. Түүний хэд хэдэн зураг ухаан алдмаар өндөр үнээр зарагджээ. Хамгийн үнэтэй зургууд нь "Доктор Гашегийн хөрөг" л 82,5 сая доллар, "Зураачийн хуузгүй хөрөг" 71,5 сая, "Улаан буудайн талбай" 51 сая долларын үнэ хүрсэн. Асар их ачаалалтай ажиллаж, дарс хэтрүүлэн хэрэглэж байснаас түүний мэдрэл нь муудан галзуугийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Эцэст нь амиа егүүтгэснээр түүний үргэлж дутуу дулимаг байсан амьдрал нь төгсчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.