УЛСЫН ДЭЭД ШҮҮХ Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ДАРГААР БҮРТГЭЛЭЭ


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, Монгол Ардын намын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Ардын намын ээлжит 31 дүгээр Их хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар намын даргаар сонгогдсон Н.Учралыг Улсын дээд шүүх бүртгэв.Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлсэн намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэлээ. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтуудыг тус тус намын дүрэмд тусгалаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=