ХҮНИЙ СҮНС ХЭДЭН ГР ЖИНТЭЙ ВЭ?



Сүнслэг чанар үнэхээр жин татдаг бол хүн бүр дэлхийн соронзон оронд дотоод энергиэрээ татагддаг гэсэн үг. Үүнийг судлах ухааныг ноетик буюу дотоод оюун судлал гэнэ. Анхны ноетик судлаачдын нэг Дункан Макдугалль (1866-1920) сүнс жинтэй үгүйг тогтоох түүхэн дэх анхны судалгааг 1907 онд хийжээ. Сүрьеэгээр өвдөж, сүүлчийн өдрөө хүлээж байсан зургаан өвчтөнийг тэрбээр өөд болохоос нь өмнө болон дөнгөж амьсгал хураасных нь дараа жинлэсэн байна. Хоёр жинг харьцуулахад удаах нь ялигүй бага байсан бөгөөд өвчтөний жин ийн өөрчлөгдсөнийг “Сүнс жинтэй” хэмээн тайлбарлахаас өөр аргагүй гэж Макдугалль үзжээ. Түүний тогтоосноор талийгаачдын жин амьд ахуйнх нь жингээс дунджаар 21 граммаар бага байдаг байна. Тэгэхээр хүний сүнс буюу амь 21 грамм гэсэн үг. Макдугаллийн энэхүү судалгааны дүгнэлт 1907 онд Америкийн “Анагаах ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд тэр даруйдаа олны мэтгэлцээний сэдэв болжээ. Эмч нар Макдугаллийн дэвшүүлсэн саналыг сүнстэй холбохоос түдгэлзэж “Амьсгал хураамагц хүний хаагч (сфинктер) болон аарцаг яс, мөн сүүжний булчин агшдаг нь амьгүй хүн хөнгөн болдог гол шалтгаан” хэмээгээд биеийн ус хөрж, ууршдаг нь жинд бас нөлөөлдөг гэжээ. Харин булчин агших, биеийн ус уурших нь олон цаг үргэлжилдэг тул дөнгөж амьсгал хураасан хүний биеийн жингийн өөрчлөлт гагцхүү сүнстэй холбоотой гэсэн байр сууриа Макдугалль хамгаалсаар байлаа. Түүний саналыг дэмжсэн Нидерландын физикч Мальта ван Зелст, Залберг ван Зелст нар 1920-иод онд хүний үл үзэгдэгч буюу дотоод бие дунджаар 1.26 мм-ээр өргөсөж, найман мм-ээр агших чадвартай гэж үзсэн байдаг. Тэдний нарийвчлан тогтоосноор сүнслэг шинж буюу амь нь агаараас 176.5 дахин хөнгөн бичил атомоос бүрддэг бөгөөд дунджаар 69.5 грамм жин татдаг гэнэ. Энэ мэт хачирхалтай таамаглалаар тасралтгүй баяжсан ноетик судлалын ухаан 1988 онд хүний сүнслэг, амин чанар яах аргагүй жинтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.  1988 онд мөн ноетик судлалын хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон хүнийг хамарсан судалгаа хийгджээ. Зүүн Германы эрдэмтэн Мартин Фишер, Бекер Мертенс нар үхлээ хүлээж байсан 200 гаруй өвчтөнийг амьсгал хураахынх нь өмнө болон хойно жинлэхэд хоёр жингийн зөрүү хүн бүрт яг ижил буюу 0.0003 унци байжээ. Энэхүү судалгаа мөн хэл ам дагуулж, мэргэжилтнүүдийг талцуулсан бөгөөд тэр үед Францын нэрт патологич Жерард Войсар “Үхсэн хүний уушгин дахь агаар хормын дотор үгүй болдог нь жингийн өөрчлөлтийн гол шалтгаан” хэмээсэн байдаг. Өнөөг хүртэл үргэлжилж буй уг маргаанд Франц, Германы эрдэмтэд голдуу татагддаг бөгөөд “Сүнс жин татдаг бол чухам ямар материас бүрддэг вэ” гэсэн асуулт тэднийг хамгийн их талцуулдаг. Үүнд хариулт олохоор олон эрдэмтэн таамаг дэвшүүлснээс сүнс энергиэс бүтдэг, дэлхий дөнгөж үүссэний дараа бий болсон “харанхуй” био мандлын энерги хүнд түрүүлж шингэсэн нь сүнс болжээ гэсэн санаа үнэнд хамгийн ойр гэгдэн олны анхаарлыг татдаг байна. Дөрвөн тэрбум гаруй жилийн тэртээ хар сийвэн организмд эс бүрэлдсэн нь амьдралын эх болсон гэнэ. Энэ нь энерги буюу бүх дэлхийг холбогч эрчим хүчний эх үүсвэрийг мөн бүрдүүлжээ. Тэгэхээр Хераклитийн таамаглал үнэний ортой гэсэн үг. Хүний сүнсийг гал, агаар шиг бүтэцтэй хэмээн таамагласнаас үзвэл тэрбээр энергийг хэлж байсан бололтой. Гал, агаарын аль аль нь сийвэн бүтэцтэй билээ. Хүний бие махбодь бол нүүрстөрөгчид суурилсан организм. Тиймээс бие үгүй боллоо гэхэд био сийвэн анхдагч “харанхуй” шим мандал руугаа буюу дэлхийн хар цөм гало руу буцдаг болж таарна. Үүнээс дүгнэлт хийсэн зарим ноетик судлаач сүнсний нягтрал, бүтцийг нь тогтооё гэвэл юуны түрүүнд дэлхийг бүрдүүлэгч бараан матери бүхий бөөмүүдийн нягтралыг судлах хэрэгтэй гэж үздэг байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=