Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/ Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан болон Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад өргөн мэдүүлэв.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанид оногдуулсан ихээхэн хэмжээний торгуулийн талаар хэлсэн юм. Уг компани нь Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй гэлээ.
Агуу үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ би чин сэтгэлээсээ баяртай байна.