В.ПУТИН АМЬД УУ?


ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн амралтын өдрийн зүрх нь зогссоныг олон улсын зарим хэвлэл мэдээлсэн нь олон улсад хамгийн анхаарал татсан сэдэв боллоо. Москвагийн цагаар Ням гаригийн 21:05 минутад Оросын ерөнхийлөгч Путины гэрийн аюулгүй байдлын ажилтнууд ерөнхийлөгчийн унтлагын өрөөнд ямар нэг зүйл унах чимээ сонссон аж. Хоёр ажилтан тэр даруй ерөнхийлөгчийн өрөөнд ороход Путин орныхоо хажууд шалан дээр хэвтэж байсан. Хоол, уух зүйлтэй ширээ хажуулдаж унасан байсан. Магадгүй ерөнхийлөгч унахдаа ширээг татаж унагааснаар чимээ гарсан байх. Путин нүд нь эргэлдээд шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед ээлжинд ажиллаж байсан эмч нарыг тэр даруй дуудсан. Ингээд түүнийг тусгайлан тоноглосон эмнэлгийн хэрэгсэлтэй өрөөнд оруулсан. Удалгүй ерөнхийлөгчийн биеийн байдал тогтворжсон" гэж мэдээлжээ.  Гэвч түүнээс хойш В.Путины талаар тодорхой мэдээллийг Оросын ямар ч том алба тушаалтан өгсөнгүй.  

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар, В.Путины биеийн байдал хэдэн жилийн өмнөөс муудаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа эрчимт эмчилгээнд орж байсан гэнэ.  Тэр  ч байтугай түүнийг бие нь муудаж эхэлснээс хойш орлон тоглогчтой болсон ба сүүлийн үеийн айлчлалуудад үргэлж орлон тоглогчоо явуулж байсан гэх мэдээлэл ч бий.  Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү мэдээллийг няцааж, "В.Путины биеийн байдал хэвийн сайн байгаа" гэсэн боловч Оросын Ерөнхийлөгч олны өмнө гарч ирэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлсээр байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=