500 ТЭРБУМЫГ АВСАН ХЯТАД КОМПАНИЙН МӨНГӨӨР АЯЛСАН НИЙСЛЭЛИЙН ХУРГАН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!




Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва танаа!
"Туулын хурдны зам" төсөлд Хятадын үл мэдэгдэх “Хаоюань женерал констракшн” шалгарсан. Шалгарах ч гэж дээ, жилийн өмнө цаасан дээр байгуулагдсан, бүтээн байгуулалтын хувьд ганц шон ч босгоогүй луйврын компани. Тус компани 2,3 их наядаар Туулын хурдны замыг барих гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 500 тэрбум төгрөг авсан нь олонд ил болж байгаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Төрийн сангийн 100200051320 данснаас 20 удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөгийг “Хаоюань женерал констракшн” компанийн албан ёсны данс бус 9140000549 түр дансаар авсан байна. Түр данс гэдэг хамгийн урт хугацаа нь цөөхөн сараас хэтрэхгүй ашиглаад хаагддаг оффшор хэлбэрийн данс аж. НЗДТГ-тай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээн дээрх “Хятадын хаоюань групп”-ийн 1207336 гэх регистрийн дугаарыг Хонконгийн хуулийн этгээдийн бүртгэлийн сайтаас хайхаар “Chinа Hyway group limited” компанийн нэр гардаг. “Chinа Hyway group limited” компани гэрээ байгуулахдаа “Hyway” гэх нэрээ “Хаоюань” гэж өөрчилсөн байна.

Тэгвэл тэрхүү “China Hyway group limited” компанийн санхүүжилтээр Нийслэлийн ЗДТ-ын газрын хэлтсийн дарга нар болон Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн аялал хийжээ. Тэд хоногийн 1000 доллараас эхэлдэг “Sheraton” зочид буудал болон “Golden palm tree sepang” амралтын газарт долоо хоног авлигын мөнгөөр аялсан. Эдгээр албан тушаалтнууд бол НЗДТГ-ын даргын шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн Т.Батзориг, мэргэжилтэн Л.Гандулам, Ж.Номундарь, Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ, Автозамын хяналтын мэргэжилтэн Д.Тайван, Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Баясгалан, Зам засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар, мэргэжилтэн П.Чойжилжав, мэргэжилтэн С.Эрдэнэбаатар, мэргэжилтэн У.Шинэбаяр нар явсан байдаг. Харин У.Намуун, Г.Ундрам гэх хоёр дэгжин, царайлаг бүсгүйн албан тушаалыг хайгаад гарч ирсэнгүй. Хотын захиргааныхан “Малайз руу аялахдаа архи аягалж, дуулж, бүжиглэдэг, дарга нарын стерссийг тайлдаг хүүхнүүдээ дагуулж явсан” хэмээн шоолдог. Олны үг ортой ч байж мэднэ.
Энэ ноцтой хэргийг ажлаа аваад хоёр долоо хонож буй Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва таньд сонордуулж байна. Үүнд:
Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Тус хуулийн 15.1-д зааснаар “Албан тушаалтан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно”, мөн 16.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”, 16.5-д заасан “Албан тушаалтан авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ”, мөн 16.7-д “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн байгаа юм. Зөвхөн 7 хоног амрах аялал, бизнес ангиллын нислэгийн тийз нь 20000 доллараас дээш болж байгаа нь тэдний зургаан сарын цалингаас илт давсан үзүүлэлт бөгөөд энэ нь хуульд зааснаар, авлига албан тушаалын гэмт хэрэгт орно. Энэхүү аяллыг Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар зохион байгуулж, удирдаж авч явсан гэдэг. Үүний мөрөөр Засгийн газраас байгуулагдсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг шалгаж байгаа гэдэгт найдъя. Ямар ч байсан Нийслэлийн засаг дарга, хотын захирагч Б.Пүрэвдагва та Хятад компанийн мөнгөөр албан тушаалаа умартан, авлига ашиг сонирхолдоо хөтлөгдөн Малайз, Хятадаар аялаад ирсэн дээрх албан тушаалтнуудыг хариуцлагад тооцох ёстой гэдгийг дахин сануулах байна!
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=