Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир
хувийн сургуулиуд төрөөс дэмжлэг хүссэн тухай нэр бүхий сургуулиудыг олон
нийтэд зарласны дотор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кингс
скүүл” сургууль байсан нь олны бухимдлыг төрүүлсэн. Гэтэл түүний мэдээлэлд дурьдагдсан
“Их засаг кингс скүүл” “Шинэ санаа иннова”, “Империал” сургуулиуд энэхүү
мэдээллийг эрс няцааж, ямар нэгэн байдлаар дэмжлэг огт хүсээгүй гэдгээ мэдэгдээд
байгаа билээ. Тав алхахгүй худал ярьж баригдахдаа бантсан Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Яамны
зүгээс “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын
сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор зарим хувийн сургуульд улсын төсвөөс
хувьсах зардлыг нь шилжүүлээд хүүхэд сургах асуудлыг тавьсан боловч тэд
татгалзсан” гэж хариу тайлбар өгсөн. Харамсалтай нь тэрээр ийм хариуцлагагүй
эсрэг тэсрэг мэдээллийг нэг өдрийн дотор өгсөн атлаа өнөөдрийг хүртэл нэр төрд
нь халдсан дээрх сургуулиудаас албан ёсоор уучлал гуйхгүй, мөн ямарваа нэгэн
хэлбэрээр залруулга гаргахгүй байгаа учир тус сургуулиуд нэгдэн Боловсролын
яамыг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэх, мөн илт ташаа мэдээлэл олон нийтэд өгсөн
Т.Ням-Очирт эрх зүйн арга хэмжээ авахыг шаардаж хуулийн байгууллагад хандахаар
болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.