МАЗААЛАЙГ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН БОЛГОНО



Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жилд мазаалайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлан хэлэлцэхээс эхлээд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв. Юуны өмнө Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлаж, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Мазаалай нутагладаг говийн Их дархан цаазат газар "А" хэсэгт байрлах баянбүрдүүд, уст цэгүүдийг сэргээж хамгаалах, энэ оны аравдугаар сард хоёр Мазаалайг сансрын дохиололтой хүзүүвчээр хүзүүвчлэх, Мазаалайн нэрийг барьж үйл ажиллагаа явуулдаг 48 Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, цогц ажилтай уялдуулах, Мазаалай хамгаалах нэгдсэн сан байгуулж шилэн данстай болгох зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлхий дээр байхгүй, зөвхөн Монголын говьд амьдардаг Мазаалай баавгайг хамгаалснаар говийн экосистем сайжирч, ховор амьтад давхар хамгаалагдана гэсэн үг. 

“Улаан ном” -д бүртгэгдсэнээс мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын гаргасан мэдээгээр 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн гэх баримт бий. Сүүлийн үед мазаалайн тоо толгойг тогтоохдоо илүү дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тодруулбал, үсний дээж, ДНХ-ийн шинжилгээгээр бодгалийг ялгаж тоолох судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийлгэжээ. Энэ судалгаагаар 50 толгой мазаалай байгааг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, 2022 оны эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдлоо. 2016 оны тооллогоор 22 гэж тоологдож байсан мазаалайн тоо толгой 50-д хүрчээ. Сүлдэнд “мөнхрөхөөс” хасагдсан шалтгаан Дэлхий дээр найман зүйл баавгай байдгийн нэг нь мазаалай. Мазаалай нь хүрэн баавгайтай төстэй. 2-3 жилд нэг удаа төллөдөг бөгөөд 1-2 ихэр зулзага гаргах нь бий. Мазаалайн алманцаг хоёр нас хүртлээ эхийгээ дагаж явдаг. Ингээд гурван настайгаасаа эхээсээ салж, бие даан амьдрах, эзэмшил нутгаа олох үйл явц эхэлнэ. Хамгийн холдоо 250 километр явдаг байна. Сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр мазаалайнууд Атас, Шар хулсны нуруу, Цагаанбогдын нурууг дамжиж, гурвуулангаар нь тархан амьдардаг гэдгийг тогтоожээ. 2005-2019 он хүртэл нийт 26 мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн нь жилдээ 1-2 баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж байна гэсэн үг гэдгийг судлаач хэлсэн байна. Дэлхийд ганцхан Монголын говьд байдаг, устаж үгүй болохдоо тулсан энэ амьтныг төрийн сүлдэнд мөнхлөх хэрэгтэй гэсэн санал санаачлага ч хүчээ авч байсан цаг бий. Харин яагаад мазаалай төрийн сүлдэнд мөнхрөөгүй үлдсэн шалтгаан тун энгийн. Мазаалай намар болохоор хармагийн жимс их иднэ. Улаан дансны ангиллын шалгуураар Олон улсын хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн мазаалайн ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг жинтэй. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгнөөс доош хэсэг болон хүзүү их биеэрээ бараавтар. Хүзүү, далны шонтон хэсэгт цагаан цайвар толботой ч ялангуяа эвш, залуу амьтдад энэ нь ажиглагддаггүй. Зүс нь нас хүйснээс хамааран өөрчлөгдөж байдаг. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богинохон ч, өнгөн шалмаг хөдөлгөөнтэй гэж үнэлэгддэг. Хойд туйлын баавгай устаж байна гэж халагладаг ч тэд 22 мянгуулаа. Амьтны хүрээлэнд хулсны баавгай буюу панда төрлөө, өсч, үржиж байна гэдэг ч тэдний тоо толгой 1'400. Гэтэл дэлхий дээр зөвхөн Монголд байдаг мазаалай баавгай өсөөд өсөөд ердөө л 50-иулаа болж. Тийм болохоор бид "Мазаалай"-гаа дэлхийд таниулж чадах юм бол дэмжлэг, авран туслах сайн дурын хүмүүс олшрох магадлалтай.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=