ХОРИОТОЙ ХОТЫГ МОНГОЛЧУУД БАРИУЛСАН НЬ БАТЛАГДЖЭЭ



Түүх  судлаач, эрдэмтэн, доктор хэмээн цээжээ дэлддэг  нөхдийн дуугарч чаддаггүй нэгэн сэдвийг саяхнаас Япон, Солонгосын телевизийн найруулагчид сөхөн тавьж эхлээд байна. Энэ бол Хятадын нийслэл Бээжингийн ганц бахархал, Нанхиадын үүх түүхтэй холбоотой бүх цаг үеийн түүхэн киноны зурганд яруу тодоор буудаг цорын ганц газар болсон “Хориотой хот-”ын тухай сэдэв юм. Манай түүх судлаачид Хятадын хаант гүрний үеийн бахархал, Нанхиадын түүхийн чимэг төдийгүй дэлхий нийтэд Дорно дахины нэрийн хуудас болсон  “Хориотой хот”-ын талаар хоёр байр суурь илэрхийлдэг юм. Эхнийх нь “Хориотой хот” бол бараг Цин гүрнийг үүсгэн байгуулсан Ши Хуанди эх суурийг нь тавьсан луут төрийн билгэдэл болсон туурь балгас хэмээн үздэг юм билээ. Тан гүрэн улмаар Зүрчидийн Алтан улсын хаад “Хориотой хот”-ыг бүрмөсөн гүйцээж  дуусгасан гэдэг юм. Тэгвэл өөр судлаачид нь “Хориотой хот”-ыг 17 дугаар зууны дунд үеэс эхлэн Хятадыг ноёрхон  захирсан манж угсааны  хаад анх үүсгэж санаачлан бариулж дуусгасан гэдэг эх сурвалжтай  санал нийлж буйгаа илэрхийлдэг юм. Харин Хятадын түүхчид бол “Хориотой хот”-ын анхны шавыг Цинь Ши Хуанди тавьсан гэж үздэг бөгөөд уг түүхэн барилгын нас нь Хятадын их цагаан хэрэмтэй чацуу хэмээн мэтгэдэг билээ. Манай түүхчид яахын аргагүй Хятадын түүх шастир болон Тайванийн түүхчдийн  үзэл баримтлалыг сохроор даган мөрдөж байгаа нь эндээс харагддаг юм. Тэгвэл саяхан Япон болон Солонгосын залуу найруулагчдын бүтээсэн  түүхэн баримтат кинонд “Хориотой хот”-ын гарал үүсэл, үүх түүхийг хятадуудын үздэгээс тэс өөр өнцгөөс зоригтой хөндөж чадсан байна. Тэдний үзэж байгаагаар 1289 онд Юань гүрнийг үүсгэн байгуулсан Хубилай хааны зарлигаар “Хориотой хот”-ыг анх үүсгэн байгуулж, усан суваг татан далайтай холбож түүнээс өмнө түүхийг аль ч үедээ ямар ч  эв нэгдэлгүй хэд хэдэн улс болон оршиж байсан хятадуудад үе үеийн эзэн хаад нь залран суух дорнын гайхамшигтай хотыг босгож өгсөн хэмээн үзсэн билээ.  Өөрөөр хэлбэл, тал нутгийн нүүдэлчин монголчууд Хятадын гайхамшгийг бүтээн цогцлоож өгсөн хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн юм.  Солонгосын залуу найруулагч Ким өөрийн кинондоо хятадууд “Хориотой хот”-ыг өөрийн хаадын суу бүтээл  хэмээн үздэгийг  баримтаар няцааж, Чингис хаан их цэргээ аван Алтан улсад дайлаар орж ирэхдээ Бээжин хотыг шатаан түймэрдэж бараг газартай тэгшилсний улмаас Алтан улсын хаан  түр зуур найрамдсаныхаа дараа Кантон руу нийслэлээ шилжүүлэн зугтаасан тухай өгүүлээд “Үүний дараа монголчууд хоёр дахь удаагийн их аян дайнаараа Бээжин хотыг газрын хөрснөөс бүрмөсөн арчсан бөгөөд “Хориотой хот” тэнд байсан бол аль хэдийнэ балгас болон нурж устаад үгүй болох учиртай” гэсэн байв.  Нээрээ ч одоо эргэн санахад 1219 онд Хорезмын султаны явуулсан элч Чингис хаантай уулзахаар Бээжин хотод ирсэн тухай тэмдэглэлдээ “Хотын гуу жалга болгонд хятад иргэдийг алаад дүүргэж орхисон,  мөн хотын томоохон барилгууыг шатаан устгасан байлаа” гэж бичсэн байдаг. Эндээс харахад л “Хориотой хот” тэр үед Бээжинд байгаагүй харин Чингис хааны ач хүү Хубилай хожим нь Дайду гэж нэрийдёсэн их нийслэлдээ үүсгэн байгуулсан нь тодорхой болж байгаа юм. Нэгэнт Чингис хааны их цэрэг Бээжинг  хоёр удаа эзлэн  түймэрдэж галдан шатаасан учраас “Хориотой хот” өмнө нь тэнд байсан бол аль хэдийнэ монгол цэргийн хөлд устаж үгүй болох нь хэнд ч тодорхой зүйл. Тэгэхээр Хятадын түүхчид их цагаан хэрэмтэй нас чацуу хэмээн үздэг “Хориотой хот” нь монголчуудын санаачилгаар тэдний хурааж хуримтлуулсан их хөрөнгөөр боссон уран барилга болох нь ойлгомжтой болж байгаа юм. Ганц солонгосчууд энэ сэдвийг хөндөж байгаа биш Японы түүхчид найруулагчид ч бас үүнийг хөндөж, бас л кино хийсэн билээ. Японы баримтат киноны найруулагчид Египетийн нийслэл Каир хотын ойролцоох булшнаас 1300 оны үед хамаарах Хятадын шаазан ваарнуудыг ухаж гаргах үед бөөрөн дээр нь Хубилай хааны ан ав хийж буй зураг, мөн “Хориотой хот”-ын давхар хаалганы зураг тодоос тодхон гарсан байсныг  баримт болгон дурьдаж байгаа юм. Тухайн үед монголчууд Хятадын усан цлотыг дэлхийд хамгийн алдартай флот болгон хувиргаж чадсан учраас Хубилайн худалдаачид 13 метрийн өбргөн 28  метрийн урттай ёроол нь цоорсон ч огт живдэггүй Юань гүрний хөлөг онгоцоор Энэтхэгийн далайг гатлан Египетийн мамлюк улсад очиж байсан нь дээрх олдвороос тодхон харагдаж байна. Япон, Солонгосын киноны найруулагчид эдүгээ Бээжингийн голт зүрх болон оршиж, Хятадын үе үеийн хаадын үүх түүхийг гэрчлэн хамгаалагдаж буй “Хориотой хот”-ын тухай ийм сонирхолтой асуудал хөндөн тавьж байгаа нь бидний хувьд анхаарахгүй өнгөрөхийн аргагүй үйл явдал билээ. Бидний өмнөөс гадаадын уран бүтээлчид ийнхүү дуугарч “Хятадын үе үеийн хаадын ордон болох “Хориотой хот” нь 13-р зууны үеийн монголчуудын орхиод явсан өмч хөрөнгө юм” хэмээн дурьдсан нь өвөг дээдсээрээ  бахдах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байна. Эртний түүхий гэрч баримтыг  гадныхан гарган ирж байна гэхээр Монголын түүх судлаачдын өмнөөс ичмээр санагдана.  Манжийн хаадын бүтээж барьсан ордон эсвэл Хятадын Цин гүрний уран барилгын үлдэгдэл хэмээн манайхны тайлбарладаг Хятадын “Хориотой хот” яг үнэндээ бидний өвөг дээдсийн Хятадад үлдээсэн өмч хөрөнгө гэдгийг дэлхий ийнхүү эхнээсээ ойлгож эхлээд байна.  Тиймээс Бээжинд очсон хэн ч бай “Хориотой хот” руу орохдоо хятадуудын авъяас чадал, арга ухааныг бишрэн гайхах бишү харин өвөг дээдсийн минь бүтээж үлдээсэн их өмч хөрөнгө юм шүү гэсэн бахархах сэтгэлийг тээж орох нь зүйтэй. Ер нь “Хориотой хот”-ын бүх үүх түүхийг ул суурьтай нарийвчлан судлаад ЮНЕСКО-д хандан “Монголын харьд үлдээсэн биет соёлын өв” хэмээн бүртгүүлэхэд ч болохгүй гэх газаргүй. 

Бас нэгэн түүхийн сурвалжинд 1260 онд Хубилай ширээнд залран Монголын Эзэнт Гүрний хаан болсон байна. Тэрбээр 1271 онд Юан улсыг байгуулснаар Хойд Өмнөд Хятадыг нэгтгэн Монголын Эзэнт гүрний хэсэг болгожээ. Дайду хотын зохион байгуулалтын талаар Хубилай Хааны ордонд олон жил амьдарсан Италийн худаалдаачин Марко Поло нилээн бичиж үлдээсэн байдаг. Тэрбээр бичихдээ, Дайду хот нь өргөн гудамууд нарийн гудамжуудтай огтолцолсон энгийн зохион байгуулалттай хэмээн дурьдаж цэлмэг өдөр хотыг нэг өнцөгнөөс нь нөгөө хүртэл харж болдог тухай бичсэн байдаг. Дайду хотын төвд Хубилай хаан өөрийн ордонг бариулж, хотын хойд хэсэгт хаад ноёдын ан хийж зугаалахад зориулсан задгай тал бүхий байгалийн газартай байсан бөгөөд Хятадын зураач Лю Гуандао энд хаан ан агнаж буй зургийг зурсан нь эдүгээ Тайваны нийслэл Тайпэй хотын Хааны Ордон-музейд хадгалагдаж буй. Хубилай Хааны ордонд хүн орохыг хориглодог тул “Хориотой хот” хэмээн нэрлэж гадуур нь өндөр хашаагаар халхалж усан шуудуй татан аливаа хүн амьтан ороход тун бэрхшээлтэй болгосон аж. Энэ хотын гол дунд хиймэл нуур бий болгож, хятад барилгуудаас гадна монгол хаад энд нүүдлийн гэр асар майхан босгож гэрт амьдардаг байсан гэсэн мэдээ байдаг.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=