СҮҮ СУРТАЛЧИЛСАН ЭМЧИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, ТОРГОХООР БОЛЖЭЭ


Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн дотрын тасгийн эрхлэгч, эмч  Э.Намуун хүүхэд багачуудын уух дуртай "Moony" сүүний сурталчилгааг хийсэн юм. Эмч хүн хийсэн болоод ч тэр үү илүү их үзэгчдэд хүрч, хүүхдүүдийн амтархан уудаг сүү болсон билээ. Гэтэл түүнийг АТГ-аас удаа дараа дуудаж, сурталчилгаа хийснийх нь төлөө торгуулийн арга хэмжээ авсан тухайгаа тэрээр цахим хуудастаа ийнхүү бичжээ.
"Манай улсын АТГ үнэхээр сайн ажилладаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ сүүлийн 20 хоног. Гэхдээ хүн бүр дээр ингэж тэгш ажиллаач ээ. Миний бие нэг муу хүүхдийн л эмч. Сүүний рекламанд тоголсоныхоо хариуд торгуулийн арга хэмжээнд хүрлээ. Сүү рекламдах нь улсаа зарж идсэн новшнуудаас илүү хурдан шалгагдаж өглөө оройгүй, өдөр шөнөгүй залгаж дуудаж улсаа зарсан аштай байцаагддаг л юм байна. Миний араас ямар сайн хөөцөлдөж чаддаг юм бэ. Яг энэ шигээ 76 новшоо шалгадаг болоосой. Өө нээрээ тийм тэр АТГ-д намайг матсан хүн гуай бодвол уншиж байгаа байлгүй би АТГ-д 2-3 цаг байцаагдаж байснаас улсынхаа эмнэлэгт 2-3 хүүхэд үзээд байж байх нь надад илүү үнэ цэнтэй шүү. Атаархаад үхэх гээд байсан бололтой. Karma is real. Эмч, цагдаа, багш, онцгой байдлын ажилчдынхаа цалинг нь ядаж 5 саяд хүргэчихээд наад хараал идсэн хуулиа бас гаргаарай. 1-2 сая ч хүрэхгүй шүлсээр амьдарч байгаа шүү" гэж бухимдлаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=