УКРАИНААС 3,2 САЯ ХҮН ГАДААД УЛС РУУ ДҮРВЭЖЭЭ



НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын хамгийн сүүлийн мэдээллээр, “ОХУ Украин улс цэрэг зэвсгийн хчүээр довтолсон хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд 816 энгийн иргэн, үүний 59 нь хүүхэд нас барж, 1333 хүн, түүний дотор 74 хүүхэд шархадсан байна” гэж мэдээлжээ.  Харин тэдний дотор Донбасст 222 хүн нас барж, 681 хүн шархадсан байна. Мөн байлдааны ажиллагаанаас болж зарим газраас мэдээлэл авч чадаагүй тул, бодит тоо хамаагүй их байж болзошгүй гэнэ. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 3.2 сая хүн Украиныг орхин гарсан бол, 6.5 сая хүн тус улс дотроо дүрвэсэн гэж НҮБ-аас тэмдэглэсэн байна. 


Одоогоор хөрш зэргэлдээ улс орнуудаас хамгийн олон украин дүрвэгчдийг Польш улс хүлээж авч буй бөгөөд хоёр сая гаруй иргэд тус улсад хүмүүнлэгийн тусламжин дор амьдарч байна. Мөн цөөнгүй иргэд баруун европ руу  гарсан аж. Дайны ажиллагаа зогсох нөхцөл байдал харагдахгүй байгаа тул Америк улс  2023 он хүртэл украин дүрвэгчдийг хүлээж авахаа мэдэгдээд байгаа билээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=