НОЦТОЙ ОСЛООС БОЛЖ НЭГ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЛЭЭ


Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "Эрчим хүч" -ний гудамж "Хөсөг Трейд" компани руу явах замд өнөөдөр өглөө 09 цагийн орчимд  /2022.03.19/ зам тээврийн ноцтой осол гарчээ.  Тодруулбал, өглөөний 09:20 цагт  "Хьюндай Аэро Сити" маркийн зорчигч тээврийн автобус "Тоёота Камри" маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж, "Хьюндай Старекс" маркийн автомашиныг мөргөжээ.


Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барсан байна. Автобусны жолоочийн хувьд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан бөгөөд тоормос ажиллагаагүй болсон гэж мэдүүлжээ. Ослын газарт цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=