Хоёр даргатай болж, хоорондоо тэрсэлдэх болсон О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлажээ. Энэхүү намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга бүртгүүлсэн байна. Дотоод сонгуулийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах аж.
Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Баттулга аа чи одоо болно оо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно. Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас монгол үндэстэнд чи дэмий” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.