ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Ц.УУГАНБАЯР АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН УУ?



“Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл шүүхээс Ц.Ууганбаярыг нэр сар хорих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2.-т шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа хэмээн заажээ.  Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.  Ц.Ууганбаяр нь Ерөнхиийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд түүний удирдаж буй  “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ны хамтаар "Шинэ яармаг" орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 61 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй байгаа юм.  Тэрбээр Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн бөгөөд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Юнайтед Прожектc Корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью Яармаг Хаусинг прожект ХХК”-ийн ТУЗ-ийн дарга гэх мэт олон сэтэртэй нэгэн юм байна. Түүнд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНХАУ болон ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Нэг зам – нэг бүс ” хөтөлбөрийг өөрийн орныг төлөөлөн голлон хариуцна гэсэн итгэл хүлээлгэж байсан гэдэг.  Хамгийн ноцтой нь, Ц.Ууганбаяр нь сонгуулийн үеэр Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалгыг хууль бусаар өгч байсан дуулианд холбогдож байсан нэгэн аж. Уг  агуулгыг гүнзгийрүүлбэл, Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулга луйвраар ч хамаагүй ялахын тулд өөрийнхөө хөрөнгөөр санал тоолдог хар машин худалдаж авахыг санаархсан байж болзошгүй гэх таамгийг хэвлэлүүд хөндөж байсан. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкнаас зээл авч, Шинэ Яармаг төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Нью Яармаг хаусинг прожект” компанийн ард Х.Баттулга байж болох хувилбар байна. Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөж явсан Ц.Ууганбаяр гэх залуу Хөгжлийн банканд учруулаад буй 61 тэрбум төгрөгийн хохирлыг хэзээ төлж барагдуулах нь тодорхой бус байна. Тэгвэл Ц.Ууганбаяр төлж чадахгүй бол энэ өр зээлийг Х.Баттулгаас нэхэхэд нэг их хол зөрөхгүй нь болов уу. Учир нь тэд эрх ашгаар холбогдсон хамтрагчид бөгөөд Шинэ Яармаг төсөл нь 2015 онд буюу АН-ын засгийн үед хэрэгжиж эхэлсэн төсөл юм.

 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=