ЗУНЫ БОЛОН ӨВЛИЙН ОЛИМПТ ОРОЛЦСОН ТАМИРЧИД


2021 оны 8-р сарын 8-нд Токиогийн олимп өндөрлөж, 2022 оны 2-р сарын 4-нд Бээжингийн өвлийн олимп нээлтээ хийсэн билээ. Зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан Бээжин хотын хувьд энэ удаагийн өвлийн олимпын үеэр зуны, өвлийн олимпын тэмцээний аль алинд нь оролцож байсан маш өвөрмөц хоёр тамирчныг угтсан юм. Тэд хагас жил гаруйн өмнөхөн Токиогийн олимпид оролцсоныхоо дараа богино хугацааны бэлтгэл хийгээд Бээжингийн өвлийн олимпт оролцжээ. Тэдний нэг нь нээлтийн ёслолд маш олон үзэгчдийн анхаарлыг татсан бол нөгөө нэг нь алтан медаль хүртэж, түүх бүтээжээ.


Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол дээр, цээж нүцхэн нимгэхэн гоёлтойгоор Америкийн Самоагийн төлөөлөгчдийн багийн далбааг өргөн талбайд орж ирсэн Нэйсан Кримптон “цас мөсний спортын томоохон цуглаан” дээр дэлхий нийтэд “халуун бүсийн өвөрмөц онцлог”-ийг харуулсан юм. 

Нэйсон Крумптон Бээжингийн өвлийн олимпын эрэгтэйн скелетоны тэмцээнд оролцсон юм. Хагас жилийн өмнө тэрбээр Токиогийн олимпын эрэгтэйн 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцсон байжээ. Токиогийн олимп өндөрлөх үед тэрбээр Америкийн Самоагийн төлөөлөгчдийн багийн хаалтын ёслолын далбааг өргөсөн байна. Бээжингийн өвлийн олимпид тэрбээр нээлтийн ёслолд төлөөлөгчдийн багийнхаа далбааг өргөжээ. 2-р сарын 11-нд Нэйсон Крумптон эрэгтэйн скелетоны тэмцээнд оролцоод 19-р байрт оржээ. Шагналын байрт үлдэж чадаагүй боловч түүний олимпын тухай үлгэр түүх нь нэгэнтээ гайхамшиг болж үлджээ. Энэ нь яг түүний өөрийн хэлсэнчлэн: “Би 36-тай боллоо, спортынхоо сүүлчийн шатанд явж байна, спортын оргил үе минь аль хэдийнээ өнгөрсөн боловч би долоо шахам сарын хугацааны дотор хоёр ч удаагийн олимпид оролцлоо, энэ бол маш бэрхшээлтэй, гэхдээ бас маш гоё байлаа” гэсэн байна.


2-р сарын 11-нд Японы тамирчин Аюму Хирано сүүлчийн удаад гайхалтай супер үзүүлбэр хийж, Бээжингийн өвлийн олимпын эрэгтэйн сноубордын “U“ буюу хагас хоолойн ур техникийн тэмцээнд аваргалж алтан медаль хүртэв. Түүний нэрэн дэх Аюму гэдэг үг нь алхаж буй мөрөөдөл гэдэг утгатай. 23 настай тэрбээр дөрвөн удаагийн олимпиос 2 мөнгө, 1 алтан медаль хүртжээ.


Залгаагаар хоёр ч удаагийн өвлийн олимпиос мөнгөн медаль хүртсэн Аюмун Хирано 2018 онд скейтбордын спортыг сонгож, Токиогийн зуны олимпид оролцохоор бэлтгэжээ. Түүнээс хойших 4 шахам жилийн хугацаанд тэрбээр мөн дэлхийн олон газруудын цас, мөсний спортын тэмцээнд оролцсон байна. 2021 оны зун болсон Токиогийн олимпид тэрбээр эрэгтэйн скейтбордын тэмцээнд оролцсон боловч финалд үлдэж чадсангүй. 2012 оны 12-р сард Аюму Хирано дахин цасны спортдоо буцан ирж, түүнчлэн тэмцээний явцад жисүүгээр бүтэн 3 эргэлт буюу 1440 градусын эргэлт хийсэн анхны тамирчин болжээ. Бээжингийн өвлийн олимпид тэрбээр дахинтаа энэ үзүүлбэрээ харуулсан юм.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=