Хятадын нисгэгчтэй сансрын төслийн албанаас мэдээлснээр Шэньжөү-13 сансрын хөлгийн сансарчид хоёр дахь удаагаа бүхээгээс гарч задгай сансарт ажиллан бүх товлосон үүргээ бүрэн дүүрэн биелүүлээд Бээжингийн цагаар 2021 оны 12-р сарын 27-ны 00 цаг 55 минутад сансрын нисэгч Цүй Жиган, сансрын нисэгч Гуан Фү-Ань нар аюулгүйгээр Тяньхэ гол бүхээгтээ буцан ирснээр задгай сансар ажиллах үйл ажиллагаа бүрэн амжилттай боллоо. Бүх үйл явц 6 шахам цаг үргэлжилсэн байна.
Сансрын станцын бүтээн байгуулалтын шатанд Хятад улсын сансрын нисэгчид 4 дэх удаагаа бүхээгээс гарсан нь энэ юм. Задгай сансарт ажиллах үеэр панорамик камер C-ийн байрлалыг өндөрсгөх, бүхээгийн гадна ажиллахад хэрэглэх хөл тогтоогчийг угсрах болон бусад холбогдох ажлын үр дүн, юмыг авч шилжих явцыг шалган нотлох зэрэг үүргийг биелүүлжээ. Үүний зэрэгцээ гол бүхээгийн агаарын түгжилттэй кабин, сансрын хувцас, робот гарын чадавхыг шалгаж, бүхээгээс гарах үйл ажиллагааны холбогдох технологи, бүхээгийн дотор, гаднах сансрын нисэгчдийн хамтын ажиллагаа, сансар дахь ба газрын станцын хамтран ажиллах чадварыг шалгаж, бүхээгээс гарах цаашдын ажилд туршлага хуримтлуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.