КОРОНАВИРУС ҮХАНЬД БИШ ИТАЛИД АНХ ТАРХЖЭЭ


Ройтер агентлаг болон Италийн "Оройн шуудан" сонин зэрэг олон хэвлэлийн мэдээлснээр, Италийн Миланы халдвар судлалын газрын саяхан нийтэлсэн судалгааны дүнгээс үзэхэд, ноднингийн 9-р сард цуглуулсан зарим иргэдийн цусны дээжээс шинэ корогнавирусийн эсрэг биет илрүүлсэн байна. Үүний дүнд 2019 оны 9-р сард шинэ төрлийн коронавирус Итали даяар тархсан байна. Энэ нь Үхань хотод халдвар гарсан цагаас хол эрт болсон байна.

Италийн "Оройн шуудан" сонины мэдээлснээр, 2019 оны 9-р сараас 2020 оны 3-р сарын хооронд 959 хүнд уушгины хавдрын шинжилгээ хийх төсөл хэрэгжүүлэн, тэдний цусны дээжийг авсан байна. Цар тахлын халдвар гарсны дараа судлаачид эдгээр цусны дээжид шинжилгээ хийхэд 111 хүний цуснаас шинэ төрлийн коронавирусийн эсрэг биет илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн цусны дээжийг энэ оны 2-р сараас өмнө авсан байжээ. Судлаачдын нэг Гиовани Аполон хэлэхдээ, эдгээр өвчний байдал илрээгүй хүмүүсийн цусны шинжилгээ эерэг гарч, вирусийг устгах эсрэг биет илэрсэн байна. Эдгээр дээжийн дөрвийг нь ноднингийн 10-р сарын эхний долоо хоногт авсан нь эдгээр хүмүүс 9-р сард даруй шинэ төрлийн коронавирусийн халдвар авсныг гэрчилж байна гэжээ. Ройтер агентлагийн мэдээлснээр, Италийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, шинэ төрлийн коронавирус ноднингийн 9-р сараас Италид дэлгэрснийг энэ судалгаа харуулж байна. Энэ нь Үхань хотод халдвар гарахаас хол өмнө болсон байна. Мөн Италид анхны тохиолдолыг бүртгэсэн 2-р сарын 21-ний өдрөөс 5 сарын өмнө халдвар бий болсныг нотолж байна гэжээ.Үнэн хэрэгтээ дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирус хэзээ хаан гарсныг судлах ажил ахисаар байна. Одоо олон орны судлаачдын судалгаа шинэ төрлийн коронавирусээс бий болсон уушгины хатгалга Үхань хотод бий болсон халдвараас бүр эрт дэлхийн олон газар нэгэнт бий болсныг нотолж байна. 

Энэ оны 3-р сард Марио Иегри эмнэг зүйн судалгааны газрын дарга, Италийн нэрт эрдэмтэн Гүйсэрес Ремуззи АНУ-ын NPR радиод ярилцлага өгөхдөө, ноднингийн 12-р сар, тэрчлэн 11-р сард зарим эмч цөөн тохиолддог уушгины хатгалгааг илрүүлсэн, их хүнд илрэлтэй байж, онцгойлон настайчуудад хүнд тусдагийг мэдсэн. Энэ нь Хятад улсад халдвар бий болохоос өмнө вирус Италийн Ромбардийн умард бүсэд нэгэнт дэлгэрснийг харуулж байна гэжээ. АНУ-ын CNN-ийн мэдээнээс үзэхэд, Их Баританий генийн нэг судалгаанаас ноднин жилийн эцэст шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархсаныг нотолжээ. Халдвар авсан хэдэн мянган хүний генийн судалгаанаас харахад ноднингийн 10-р сарын 6-наас 12-р сарын 11-ний хооронд уг вирус хүнд халдварлаж эхэлсэн гэж уг судалгаа үзсэн байна.Энэ оны 6-р сард Испанийн “Мундо сонин” мэдээлэхдээ, Испанийн Барселона их сургуулийн гэдэсний вирус судлалын хэсэг 2019 оны 3-р сарын 12-нд авсан бохин усны дээжээс шинэ төрлийн коронавирусийг илрүүлсэн байна. Энэ нь 2019 оны 3-р сард шинэ төрлийн коронавирус Испани улсад дэлгэрч эхэлснийг харуулж байна.

“Лос-Анжелос таймс” сонины энэ оны 9-р сард мэдээлснээр, Калифорнияа их сургуулийн Лос-Анжелос дэх салбар сургуулийн харьяа эмнэлгийн нэг судалгаанд 2019 оны 12-р сард шинэ төрлийн коронавирус Лос-Анжелос хотод нэгэнт илэрснийг нотолжээ. АНУ-д шинэ төрлийн коронавирусээс бий болсон уушгины хатгалгааны анхны өвчтөн АНУ-ын албан талын нотолсноос хол эрт бий болсон гэдгийг судлаачид хэлж байна.

Вашингтон пост сонины мэдээлснээр, одоо шинэ төрлийн коронавирусийн үүсэл гарлын тухай олон яриа байж, эцсийн шийд гаргахад хүнд байна. Вирусийн өөрчлөлт, вирус тээгч амьтан, хүнд хэрхэн халдварласан зэрэг талаар бүх талын судалгаа хийх шаардлагатай байна. Дэлхий дахин найдвартай, шударга судалгаагаар ирээдүйн халдварын байдалд бэлтгэл хийх шаардлагатай байна гэжээ. 

 

Эх сурвалж: mongol.cri.mn

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=